За яг үнэндээ улсын төлөө биш л дээ. Энэ удаад өөрсдийнхөө тухай ярилцахаар шийдлээ. Ер нь зөндөө л ярьж байсан, гэхдээ хэн ч ажил болгож чадаагүй байсан юм. Харин анх Еэе энэ талаар тодорхой ажил хийж, бүр тэр байтугай Төрийн бус байгууллагын дүрмийг нь хүртэл зохиосон байна. Гэвч тухайн үед хүмүүс анзаараагүй юу эсвэл амжаагүй, ямар ч байсан ажил болгоогүй юмдаг. Харин бид саяхан энэ талаар бас нэг ярилцсан, тэгээд би ямар ч байсан нэг ажил болгох үүрэг өөртөө авсан.
Бид нар хэр баргийн жижиг байгууллагаас илүү зохион байгууллалтанд орсон, жилээс 2-оос доошгүй удаа бөөнөөрөө зугаалга хийж байна, нийлж зааланд тоглож байна, мөнгөө нийлүүлээд зохион байгуулалттай архи ууж байна /хурим, төрсөн өдөр, байрны найр, салхинд гарах гэх мэт/ жил бүр шинэ жилээ тэмдэглэж байна. Ер нь бол хэр баргийн юманд дутахааргүй, нэг том нийгмийн бүлэглэл үүсгээд байна. Бидэн дунд чиглэл бүрээр ажилдаг хүмүүс байна, тэдэнд бас мэдлэг, мэдээлэл, бодож санаж явдаг зүйл их байна. Харин энийг ажил болгох тал дээр заримд нь цаг зав, хүн хүч, холбоо харилцаа, санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байхад зарим нэгд нь хөрөнгө оруулагч нь байгаад хийх бизнес нь хэрэгтэй байх юм. Бид найзлаад олон жил боллоо, харин нийлж олигтой юм хийж чадсангүй. Олигтой юм гэдэг нь бол үндсэндээ бид бусдын төлөө л ажилласаар байгаад таарлаа /Төрийн алба энд орохгүй шүү/. Ингээд харахад манайхнаас Бамбар Инж өөрсдөө бизнес хийж байна, за Сек өөртөө ажилдаг байх, бусад нь бүгд л хүний төлөө, муухайгаар хэлбэл бусдын мөнгийг өсгөж өгч байгаа шүү дээ. Бидний хувьд сурсан мэдсэн, хийсэн зүйлтэй хүмүүс их байна, харин одоо энэ сурсан зүйл, ажлын туршлагыг өөрсдийнхөө төлөө ашиглах хэрэгтэй байх. Хэдий болгон зөвхөн архи уух гэж уулздаг, уух болгондоо олон жилийн турш нэг хэвийнээр онигоо ярьж суух вэ? Гэхдээ би энийг муу гэх гээгүй байна, ингэж суухад сайхан стресс тайлагддаг юм. Зүгээр зарим нэг уулзалтыг ажил хэрэгч уулзалт болгоё, түүнээс хэрэгтэй мэдээллээ олж авъя, нийлээд нэг бизнес хийе, гол нь өөрсдийнхөө төлөө юм хийе гэсэн санаа л даа. Бид одоо 30 нас хэдийн хүрчихлээ, хийж бүтээх нас аль хэдийн болсон байна, хэдхэн жилийн дараа хүүхдүүд хүртэл томорчихно, харин бид амьдралд хэрэгцээтэй хуримтлалтай болж чадсан байх уу, зөв байр суурьтай байх уу гээд л тодорхой бус асуудлууд байсаар л байна.
Мөнгө миний хувьд үнэт зүйл биш, мөнгийг би өөрийн зорилго болгоогүй, гэвч хүнд нийгэмд амьдарч байгаагийн хувьд ямар нэгэн байдлаар мөнгө хэрэгтэй гэж боддог. Надад бизнесийн санаа байхгүй, би том хөрөнгө оруулагч биш ч гэсэн энд зөвхөн мөнгө олох зорилгоор биш, бидэнд юу хэрэгтэй вэ гэдгийг бас хөндөх гэж оролдлоо. Еэегийн бичсэн Солбицол төрийн бус байгууллагын талаарх мэдээллийг мөн доор оруулсан, энэ талаар ямар нэг бодолтой байгаа хүн байвал анхааралтай уншаад үзээрэй. Миний хувьд эхний ээлжинд заавал төрийн бус байгууллага байгуулъя гэсэнгүй, ямартай ч бидний хооронд өөрт байгаа мэдээллээ солилцдог, түүнийг заавал бүгд биш ч тодорхой хэмжээнд сонирхсон хүмүүс ажил болгоод аваад явдаг байхад болохоор байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд хотын төвийн А бүсэд Паб түрээслэж болох тухай мэдээлэл байна, үүнийг нэг ажиллагааг нь зөв эхлүүлчихвэл аяндаа өөрөө яваад байх зүйл биш гэж үү, бид нар нэг удаад уухдаа 200-300 мянгад хүргээд байна шүү дээ. Тэр мөнгө эргээд бид нарт ирдэг бол бас нэг алхам болох биш үү. За тэгээд энийг яаж зохион байгуулах уу, хэзээ уулзах боломжтой эсэх, энийг дэмжиж байгаа талаараа идэвхтэй бичээрэй. Энэ блогны үндсэн зорилгын нэг нь энэ биз дээ, МАНАЙХААН !
“Солбицол” Төрийн бус байгууллага
Нэр нь бол зүгээр л жишээ юм шүү
1.2 “Солбицол” ТББ-ын зорилго нь: өнөөгийн Монголын нийгмийн залуусыг хооронд нь холбох гүүр нь болж тэдэнд дутагдаж байгаа мэдлэг, мэдээллийг гишүүдэд түгээх, гишүүдийн ярих чадварыг нэмэгдүүлэн, илтгэх урлагт суралцуулахад оршино.
1.3 Салбарт бүрт ажиллаж байгаа олон хүмүүс өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж их байга хэмжээний туршлага хуримтлуулж байгаа боловч зарим үед энэ нь хангалттай бус санагдаж болно. Түүнчлэн та шинээр ажилд орох, өөрийн бизнесийг эхэлж байгаа бол өөрт учирч байгаа бэрхшээлүүдийг хамгийн энгийн, хялбар аргаар ТТБ-ын гишүүдээс олж авахад оршино.
1.4 “Солбицол” ТББ-ын зорилт нь: “Солбицол” ТББ нь үйл ажиллагаандаа гишүүн бүрт дор дурьдсан чадварыг эзэмшүүлэх үндсэн зорилт дэвшүүлэн ажиллах ба цаашид гишүүдийн хүсэл сонирхолын дагуу шаардлагатай бусад зорилтуудыг дэвшүүлэн ажиллна. Үүнд:
1.4.1 Илтгэх урлагт суралцах;
1.4.2 Цэгцтэй бодож, ярьж сурах;
1.4.3 Илтгэл бичиж сурах;
1.4.4 Олны өмнө ярих чадварыг дээшлүүлэх;
1.4.5 Өөрийн чадвар, давуу талаа бусадтай хуваалцах;
1.4.6 Бусдаас хэрэгцээт мэдээллийг богино хугацаанд олж авах;
1.4.7 Нийгмийн олон салбарт танилын хүрээгээ тэлэх;
1.4.8 Бизнесийн шинэ санаа олох;
1.4.9 Бизнесийн хамтрагчаа олох;
1.5 “Солбицол” ТББ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:
1.5.1 7-14 хоногт нэг удаа 2 цагаас багагүй хугацаанд илтгэл, мэтгэлцээн, ярилцлага явуулах зорилгоор цугларалт зохион байгуулна.
1.5.2 Энэхүү илтгэл, мэтгэлцээн, ярилцлагыг гишүүдийн дундаас болон олонд нэр алдар нь түгсэн хүмээсийг урилгаар оролцуулна.
1.5.3 Гишүүд тавих илтгэл, хэлэлцүүлэх ярилцлагаа хуанлийн 7 хоногийн өмнө Төлөөлөн удирдах зөвлөлд бичгэн хэлбэрээр танилцуулснаар ажлын хөтөлбөрт оруулан цахим хуудсаар гишүүдэд мэдэгдэнэ.
1.5.4 Гишүүд болон урилгаар оролцсон хүмүүсийн тавьсан илтгэл, мэтгэлцээн, ярилцлагыг байгууллагын нарийн бичиг тухай бүрт нь тэмдэглэл үйлдэн цахим хуудсанд байршуулна.
1.5.5 Тухайн өдрийн хурлаас гарсан шийдвэр, цаашид авч болох арга хэмжээний талаар цахим хуудсанд байршуулна.
1.5.6 “Солбицол” ТББ-ын уриа “Боловсруулсан мэдээлэл мэдлэгт хүргэнэ”. Энэхүү урианы гол агуулга нь хүн ямарч хэлбэрээр, хэдийд ч, хаанаас ч мэдээлэл цуглуулж болно гэхдээ гагцхүү цуглуулсан мэдээлэлээ боловсруулж чадсан тохиолдолд мэдээлэл нь мэдлэг болж хувирна.
1.5.7 “Солбицол” ТББ нь өөрийн лого, цахим хуудастай байна.
Загвар№ 1, 2 www.solbitsol.mn /логог тусад нь оруулна/
1.5.8 “Солбицол” ТББ-ын гүйцэтгэгч гишүүн бүр цахим шуудангийн хаягтай байна. / E-mail / Загвар№ 3 enkhbayarya@solbitsol.mn
1.5.9 Удирдах зөвлөлийн шийдвэрээр жилийн эцэст нийт гишүүдийн тавьсан илтгэл, мэтгэлцээн ярилцлагыг сэтгүүл хэлбэрээр хэвлүүлж болно.
1.5.10 Гишүүн бүр заавал “Солбицол” ТББ-ын гишүүн гэсэн нэрийн хуудас ашиглана. Нэрийн хуудасны загвар, тоо ширхэгийг Удирдах зөвлөлөөс батлан гаргана. /Нэрийн хуудасны А талд “Солбицол” ТББ-д харъяалах тухайн гишүүний мэдээлэл, Б талд гишүүний өөрийн үндсэн ажил үүрэгтэй холбоотой мэдээлэл буюу нэрийн хуудас байна /
Загвар№ 4 /загварыг тусад нь оруулна/
3.2 Гишүүн нь 18 нас хүрсэн хэн ч байж болно.
3.3 Бүх гишүүдэд “Солбицол” ТББ-ын гишүүнийг нь баталгажуулан үнэмлэх олгоно.
3.4 “Солбицол” ТББ-ын гүйцэтгэгч гишүүний сарын татвар10,000 тоөгрөг, дэмжигч гишүүний сарын татвар 5,000 төгрөг байна.
3.5 Гишүүний үнэмлэх, нэрийн хуудсыг ТББ-аас гишүүдэд олгоно.
3.6 Тус төрийн бус байгууллагын нийт гишүүдийг гүйцэтгэгч, дэмжигч гэсэн үндсэн хоёх бүлэгт хуваана. Үүнд:
3.7 Гүйцэтгэгч гишүүдийн эрх, үүрэг
3.7.1 Гүйцэтгэгч гишүүний эрх:
Ø “Солбицол” ТББ-ын Удирдах зөвлөлд сонгогдох;
Ø Байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих;
Ø Санхүүгийн тайлантай танилцах;
Ø Санал өгөх;
Ø Өөрийн бичсэн илтгэлийг гишүүдэд уншиж санал солилцох;
3.7.2 Гүйцэтгэгч гишүүдийн үүрэг:
Ø Гишүүний татвар төлөх;
Ø Байгууллагын зүгээс зохион байгуулж байгаа ажиллагаанд идэвхитэй оролцох;
3.8.1 Дэмжигч гишүүний эрх:
Ø Санал өгөх;
Ø Санхүүгийн тайлантай танилцах;
Ø Өөрийн бичсэн илтгэлийг гишүүдэд уншиж санал солилцох;
3.8.2 Дэмжигч гишүүний үүрэг:
Ø Гишүүний татвар төлөх;
Ø Байгууллагын зүгээс зохион байгуулж байгаа ажиллагаанд идэвхитэй оролцох;
5.2 Байгууллагын дүрэмд нийцүүлэн Удирдах зөвлөлөөс дор дурдсан журмуудыг батлаж үйл ажилагаандаа дагаж мөрдөнө. Үүнд:
5.2.1 Хөдөлмөрийн дотоод журам
5.2.2 Санхүүгийн үйл ажиллагааны журам
5.2.3 Гишүүн элсүүлэх, гишүүнээс хасах тухай журам
5.2.4 Илтгэл, хэлэлцүүлэг, ярилцлага бэлдэх, түүнийг хэлэлцэх тухай журам
6.1.1 “Солбицол” ТББ-ын орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:
Ø Гишүүний татвар, хандив;
Ø Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хандив;
Ø Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
Ø зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө;
6.1.2 “Солбицол” ТББ-ын нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
6.1.3 “Солбицол” ТББ-ын орлогыг дараах хэлбэрээр царцуулахыг хориглоно. Үүнд:
Ø “Солбицол” ТББ-ын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөхийг;
Ø “Солбицол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг;
Ø “Солбицол” ТББ нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө, хандив өгөхийг;

Энэ асуудал угаасаа л хэрэгтэй байна. Бид нар эртээд нилээд ярилцсан. Тиймээс ч энэ нь заалны дараах архидалт гэдэг ангилалаас арай өөр ангилалд орох байх.
ReplyDeleteШудрага санал тавиад дэмжсэн хэд нь цаашаа аваад явхад болохгүй юм байхгүй байлгүй дээ.
Миний хувьд энэ зүйлийг хамгийн ихээр хийхийг хүсч байгаа хүний нэг л дээ.
ReplyDeleteБид ямар нэгэн байдлаар зохион байгуулалтанд орж эхлэх цаг нь болсон гэж бодож байна.
Бидний үеийн залуус эвлэлдэн нэгдэж ярилцаж, ярьснаа ажил болгоод хэдийнээ сурсан байна шүү.
Бид харин 20 гаран жил найзлаж байгаа боловч нэгдэн нийлж өөрсдийнхөө төлөө ямар нэгэн зүйл хийх цаг нь болжээ.
Угаасаа энэ зүйлийг нэг нь гардан авч хийгээд эхэлбэл сонирхсон хүмүүс нь аваад явчихна гэж бодож байна.
Одоо бид АРХИДСААР Л ... ДУУЛСААР Л ... 20 жилийн онигоогоо ярьсаар л... бие биенээ хэмлэж кайф авсаар л ... хэрэгтэй зүйл нь заал авч байна даа. Гэхдээ мийний хульд энэ бүхнийг үгүйсгэж байгаа юм биш л дээ /ББ-тэй санал нэг байна/ ингэж бид стрессээ тайлдаг л даа гэхдээ дандаа, уулзах болгондоо гэхлээр л одоо бол жоохон тиймхэн санагдаж байна.
Буруу ярьсан, зарим хүнд таалагдаагүй бол Sorry шүү. энэ бол миний л бодол
Эцэст нь хэлэхэд ББ дээ баярлалаа
ReplyDeleteGadaad, dotoodod bgaa naizuud chini bas sonirhono shuu...
ReplyDeleteЗөв, БиБи зөв зүйлийг олны анхааралд хүргэлээ, нэг үхрийн эвэр доргивол хэд гэдэг билээ ? Бид олуулаа, бүгд энэ сэдвээр доргих цаг нь болжээ, пийвний уулзалтуудын зарим нэгийг нь саруул ухаантай, эрүүл биетэй, зөв бодол бодлоготойгоор уулздаг уулзалт болгоё, ярьсан зүйлсийнхээ хэрэгтэйг нь тэмдэглэх үзэг бал эсвэл зөөврийн компьютер авчраад байж болох байлгүй. За тэгээд эхлэе найзуудаа
ReplyDelete