Wednesday, November 10, 2010

2011 ...

Хүн төрөлхтний хамгийн эртний баяр гэж тооцогддог шинэ жилийн баяр ... Жил бүр хүн болгоны хүсэн хүлээдэг бас хамгийн олон хүн тэмдэглэдэг энэ баяраар хуучин онтойгоо хамаг муу муухайгаа үлдээж, шинэ ондоо хамгийн сайн сайхныг хүсдэг ёстой л баяр баярын дээд нь гэж хэлж болох байх. Манай орны хувьд билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг шинэ оны эхэн гэж бэлгэдэн тэмдэглэсээр хэдэн зууныг өнгөрүүлсний эцэст өнгөрсөн зууны хориод оны эцсээс аргын тооллын шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй юм байна. Шинэ жилийг анх тэмдэглэж эхлэхдээ нөгөө л Орос ах нараас жишээ авч хойд туйлын цагаан сахалтай өвгөн цасан охидын хамт ирж бэлэг тараадаг байсан бол сүүлийн хэдэн жилээс барууны соёл хүчтэй орж ирснээр том улаан хамартай, дун цагаан сахалтай, улаан дээл, ємдтэй Санта Клаус шинэ жилийн vдэш "алс холын хvйтэн орноос" буга тэрэг хєлгєлєн айлчлан ирж орлох болов. 


Угтаа бол энэ нь Христийн шашинтай улсуудад Кристмас ийв буюу Христийн мэндэлсний өмнөх шөнө айлын яндангаар орж ирж бэлэг тараадаг өвгөн юм шиг байгаа юм. Гэхдээ муудаад байх зүйл байхүй дээ, угаасаа л манай баяр байсан биш, бусдаас авсан юм чинь заавал ийм байх ёстой гээд маргаад байх шаардлагагүй биз. Гэхдээ л одоо бол шинэ жилийн баяр хамгийн сайхан баяр гэдэгтэй санал нийлэх байх, хамгийн хайртай хүмүүсдээ бэлэг худалдан авч, мөнх ногоон гацуураа чимэглэж, амттан бүхэн алагласан баярын ширээ тойрон сууж, нүүр дүүрэн инээмсэглэл бялхуулан, хуучин оны үдэж ажил үйлсээ дүгнэн, шинэ он шинэ бүхнийг бэлэгдэн суух үнэхээр сайхан. Намайг бага байхад ардын жүжигчин асан Гомбосүрэн гуай хүнгэнэсэн дуугаараа олон танил болж 40 гаран жил өвгөн болсон бол одоо олноо Хасар Жагаа хэмээн алдаршсан жүжигчин Жаргалсайхан өвгөн болдог болж. Өөрийн эрхгүй энэ өвгөнүүдийг харьцуулан боддог боловч тус тусдаа өөр өөрийн гэсэн онцлоготой сайхан өвгөнүүд юм байна.


Шинэ жилийн гацуур аз жаргал бэлэглэдэг

Шинэ жилийн хамгийн том бэлгэ тэмдэг нь мєнх ногоон гацуур билээ. Ганцхан энэ баяраар л гацуурыг гэртээ, гудамжинд ер нь бvхий л хvссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд нь од тогтоодог.
Барууны оронд гацуур модондоо сахиусан тэнгэрийн дvртэй тоглоом хамгийн тvгээмэл єлгєдєг. Энэ нь сахиусан тэнгэр шинэ жилээр тэднийг ивээж, хvссэн бvхнийг нь бvтээнэ гэж итгэдгээс vvдэлтэй аж. Харин манайд бол гал улаан таван хошуугаа өлгөдөг байлаа шүү дээ, бас л нөгөө Орос ах нарын нөлөө. Өнөөдөр ч энэ байдал нэг өөрчлөгдөөгүй дээ, яг таван хошуу биш юмаа гэхэд тиймэрхүү л зүйлүүд өлгөдөг байх, итгэхгүй бол Сүхбаатарын талбай дээр засдаг гацуур модыг харахад л хангалттай. Манайх бас гэртээ мод засах гэж хөөрхөн юм болноо, гацуур засах нь өөрөө бас их гоё байдаг ш дээ. Одоо бол хүүхдүүд тойрч гүйлдээд л, ингэвэл гоё, үгүй ээ тэгнэ, тоглоомуудаа өмчилнө, миний тоглоомыг дээр нь өлгө
гээд бас хөөрхөн маргана. Ямартай ч шинэ жилийн баяраар ийнхvv мєнх ногоон гацуур модыг гэртээ засч, сахиусан тэнгэр, улаан таван хошуу, гялтганасан одод єлгєснєєр шинэ эхлэлийг ивээн, аз жаргал бэлэглэдэг ажээ.

Миний хэдэн найзууд хамтдаа шинэ жилийн баярыг хийж эхэлснээс хойш 13- 14 жил ч өнгөрсөн юм шиг байна. Яг хэд гэдгийг нь мэддэггүй, тоогоо ч алдаж. Хэрвээ яг хэзээ эхэлсэн гэдгийг мэдэх хүн байгаа бол бас хэлээд өгөөрэй, 1998 он гарах жил эхэлсэн шиг л санаад байх юм. За тэгээд ялгаа юу байхав, энэ сайхан жил баярыг жил бүр тэмдэглэсээр, бас хамгийн олуулаа цугладаг болохоор бүр хүсэн хүлээдэг болсон байна. Би энэ нийтлэлээрээ шинэ жилийн баярын комиссынхонд сануулга өгөх л гэсэн юм. Ноднин бид хэд хийж байхад бас ч гэж эртнээс уулзаж, ярьж төлөвлөн, газар орноо төлөвлөж захиалга, өдрөө товлож байсан болохоор санаа нэмэрлэх гээд л. Ажлын болон бусад шинэ жилүүдийн өдөр давхардах гээд байдаг гэмтэй, гэхдээ манайхны уламжлал 12-р сарын 30 байдаг биз дээ, энэ жил 4 дэх өдөр байна. За тэгээд сайхан баяр хийнэ гэдэгтээ итгэж байгаа шүү найзуудаа.

1 comment:

  1. Нээрээ шинэ жил ч сайхан баяр шүү. Комисс МАН-ын их бага хурал, хүн амын тооллого гээд зав муутай байна уу. Дараа нь сайхан хуралдаад сайхан арга хэмжээ зохион байгуулна биз дээ. Тэгээд хурууны хээгээ шинэчилсэн бүртгэлд оруулаагүй бол ёолконд оруулахгүй гээд байв даа. Тэсэн ядан хүлээж байна

    ReplyDelete