Showing posts with label спорт. Show all posts
Showing posts with label спорт. Show all posts
Monday, May 14, 2012
ЗА АНД НӨХДӨӨ САЙН БАЙЦГААНА УУ. ГЭНЭТ БИБИ-Г ХЭЛЭНГҮҮТ УХААН ОРЛОО. ОЙРДОО ХҮҮХЭД ШУУХАД ГЭСЭЭР БАЙГААД БЛОГОО ХӨТЛӨХӨӨ Ч МАРТСАН БАЙНА. ЗА МАНАЙ ЗААЛ АВАЛТ УДАХГҮЙ ДУУСАХ ТИЙШЭЭГЭЭ Ч ХАНДАЖ БАЙНА. ХАЖУУГААР НЬ NBA-ГИЙН ПЛЭЙ ОФФ ЭХЛЭЭД ТУНЧИГ СОНИРХОЛТОЙ ЯВАГДАЖ БАЙНА. ХҮЛЭЭЖ БАЙСАН БАГУУДААС ЧИКАГО Л ХАРАМСАЛТАЙ БАЙНА.
МАНАЙ БИД БҮЛГИЙНХЭН ЗААЛАА Ч АВААД Л, МОДОО Ч ТАРИАД Л, ЗАРИМ НЬ МОД ТАРЬЖ БАЙГАА ХЭДДЭЭ ХООЛ ЦАЙ ХИЙЖ ӨГЧ ҮЙЛЧИЛЭЭД Л МУНДАГ БАЙГАА ШҮҮ. МОД ТАРИХАД ЯВЖ ЧАДААГҮЙ Ч, ЯВАХААС НЬ ӨМНӨ ЧЕМОДАНЫ ЮМ ӨГЧ ЯВУУЛЖ, СЭТГЭЛ САНААГААР ДЭМЖИХИЙГ ОРОЛДСОН БӨЛГӨӨ МИНИЙ БИЕ. КККК.
ЗА МАНАЙ ӨМНӨХ ЗААЛ АВАЛТ МААНЬ БҮДҮҮН СЭЭКИЙН ХЭЛСНЭЭР ТУН ДАВГҮЙ, ЭЛДЭВ ХЭРҮҮЛ, МАРГААНГҮЙ САЙХАН БОЛСОН. СЭЭГИЙ ЦИЛИНДРИЙН ТУХАЙ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ ТАВИСНААР ХҮМҮҮСИЙН ХАМГИЙН ИХ МАРГАЛДДАГ АСУУДЛУУДЫН НЭГД ЦЭГ ТАВЬЖ ЧАДСАН ГЭЖ БОДОЖ БАЙНА. ЭНЭ УДААГИЙН ЗААЛ АВАЛТАНД НИЙТ 17 ХҮН ИРСЭН БӨГӨӨД, ЭХЛЭЭД 15 ХҮН ЯГ 3 БАГ БОЛООД ОВОО ҮЗЭЛЦЭЖ БАЙЛАА. СҮҮЛД НЬ ОЙРД ИРЭЭГҮЙ БЭЭГИЙ МӨНХӨӨ ХОЁР МААНЬ ИРЖ ТОГЛОСОН БИЛЭЭ. ЭНЭ УДААГИЙН ЗААЛАНД ГУРВАН ОНООНЫ ШИДЭЛТЭЭР ИХЭНХИ ТОГЛОЛТЫН ХУВЬ ЗАЯАГ ШИЙДСЭН ГЭЖ БОЛНО. НЭГ БАГТ ОБОО, МЭКО, БОЛДОО ГЭСЭН ИХ ГУРВАЛ ХУВААРИЛАГДАЖ ТААРААД. ЭНЭ ГУРАВ МАШ ОЛОН УДАА ОНОВЧТОЙГООР ГУРВААС ШИДЭЖ БАЙЛАА. МӨН ДАРААГИЙН БАГИЙН НЭГЭН САЙН ТОГЛОСОН ХҮН БОЛ БИБИ-БАТБАЯР БАЙЛАА. БАТБАЯРЫН ОРОЛТУУДЫГ ХААХ ХҮН ХОВОР БАЙЛАА. МАШ ЭВГҮЙ БАЙРЛАЛААС ОРОЛТ ХИЙЖ ТЭДГЭЭР НЬ АМЖИЛТТАЙ БОЛЖ БАЙЛАА. МӨН МАНАЙ БАГИЙН ТЭЛМЭН ТЭНГИС ТЭРГҮҮТЭЙ ТОГЛОГЧИД БАС САЙН ТОГЛОСНЫГ ЭНЭ ДАШРАМД ДУРДАЯ. ХАРИН МАНАЙ БАГИЙН ЖИЖИГ АНХАА БОЛОН НӨГӨӨ БАГИЙН ПҮҮЖЭЭ ГҮЕН ТЭРГҮҮТНҮҮД ТОГЛОЛТЫН ХУВЬ ЗАЯА ШИЙДЭГДЭХ МӨЧИД БАРЬЦ АЛДАЖ ЯАВНЫЙ ШИДЭЛТҮҮДИЙГ САМБАР ДООРООС АЛДАЖ БАЙЛАА. ТЭДГЭЭР ГООЛУУД ОРСОН БОЛ ТОГЛОЛТУУД УЛАМ ГОЁ БОЛОХ БАЙЛАА. МАНАЙ ЗААЛАНД ЭНЭ УДАА ШИНЭ ШИНЭ ХУДАЛДАН АВАЛТУУД ЯВАГДСАНЫ СОНИРХОЛТОЙ НЭГ НЬ ЯАХ АРГАГҮЙ ГАРЬДААГИЙН ЛААКАН ЖООРДАН ПҮҮЗНИЙ ХУДАЛДАН АВАЛТ БАЙЛАА. САЙХАН ПҮҮЗ ХҮНИЙГ САЙХАН ЧИМДЭГ Ч, АВЪЯАСЫГ НЬ НЭМДЭГГҮЙ НЬ ХАРАМСАЛТАЙ. ГАРЬДАА УГ НЬ ЗААЛ АВАЛТ БОЛГОН ДЭЭР САЙН ТОГЛОДОГ БОЛОВЧ ЭНЭ УДААД ҮНЭНХҮҮ МУУ БАЙЛАА. КККК ЗА ЗА ЭНЭ НАРГИА БАЙСАН ШҮҮ. ГЭХДЭЭ НАРГИАНЫ ХЭДЭН ХУВЬ НЬ ҮНЭН ГЭДЭГ БИЛЭЭ ?
СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗААЛ АВАЛТУУД ДЭЭР ТЭНГИС ТОГТМОЛ САЙН ТОГЛОЖ БАЙГАА БӨГӨӨД ЗАРИМ ТОГЛОЛТ ДЭЭР ЗӨВХӨН ТЭНГИС БҮХ ОНООГ НЬ АВЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙ. МӨН ЭНЭ УДААД ТЭЛМЭН САЙН ТОГЛОСОН БӨГӨӨД ХААЯА ХААЯА УРАН ГОЁ ТОГЛОЛТУУДЫГ ҮЗҮҮЛЖ БАЙЛАА ГЭЖ.
ЭНЭ УДААГИЙН ЗААЛ АВАЛТЫН MVP-ГЭЭР БАТБАЯРЫГ ШАЛГАРУУЛЖ БАЙНА. ТИЙМЭЭС БАТБАЯРТАА БАЯР ХҮРГЭЕ. УЛАМ САЙН ТОГЛООРОЙ.
Thursday, May 3, 2012
Энэ хаврын заал 2012,05,02
За сайн байцгаана уу дотоод гадаадын анд нөхдөө ?
Спортын тойм бичилгүй удсан байна. Үгс хоорондоо эвлэхгүй эвгүй байна. Гэхдээ сурсан юм жоохон арчаад өнгөлөхөд буцаад хурдан сэргэдгийг та бүхэн юу эс андахав.
Энэ жил бид гэрээгээ хийж амжилгүй, заалгүй хоцроод байсан билээ. Тэгээд л мэдээж өөрийн орох оронгүй хүмүүс шиг энд тэнд дэл сул айл хэсэж хоног өнгөрүүлдэг шиг л энд тэнд хаа хамаагүй, хэдийд ч хамаагүй, олдож л байвал юу ч яахав гэдэг шиг л заал авч явлаа. Гэтэл харин Гарьдаа маань бидний энэхүү хүндрэлийг тун сайхнаар шийдэж, бидний хэсэг найзууд өөрийн гэсэн гэрээт заалтай болж, тэр цаг дээрээ хэрэлдэж, тоглож, бэртэж, гадны хүмүүсийг ад үзэж ер нь юу дуртайгаа хийдэг болсон билээ. Тиймээс энэхүү зааланд тоглох эрхтэй болсондоо манайхан туйлын баяртай байгаа байх гэж найдаж байна. Мөн энэ дашрамд Гарьд найздаа баярлаж байгаагаа дуулгая. Thank you very much.
Энэхүү заал маань бас дажгүй шүү. Цоо шинэ, шал сайтай, суудал элбэгтэй, дулаахан гээд л тоочоод байвал олон сайхан давуу талтай. Мөн дээрээс нь унаа тэргээ Онцгой байдлын ажилчидаар үнэ төлбөргүй харуулчихна. Ааааяаааа ийм тансаг нөхцөлд л бид заал авч байна даа. Ганц өөлөх юм гэвэл гэрэлтүүлэг бага сага бүдэг байгаа. За тэр ч яахав. Хүүхдүүд дээхнэ үед хүжийн галд ном уншаад болоод байсан юм чинь, бид нэг тиймэрхүү гэрэлд тоглоод байх байлгүй дээ. Дээрээс нь өдөр уртасаад намар хүртэл дахин гэрлийн асуудал үүсэхээргүй боллоо.
Энэхүү сайхан нөхцөл бүрэлдчихээд байхад харин бидний байж байгааг дээ. Биби өчигдөрийн байдлыг их л зөөлнөөр хэлсэн байна лээ шүү. Чиний хэрэглэж буй арга уг нь их дипломат маягийн арга байна лээ. Хүмүүсийн санаа нь зовоод дараагийн удаа бага шиг хэрэлдээсэй гэсэндээ л Биби маань ингэж хэлсэн байх. Сайхан хэлсэн шүү. Гэхдээ үнэн хэрэгдээрээ аймар их хэрэлдсэн. Манай баг сүүлд нэг хожигдоод суухдаа цаг харсан юм. Тэхэд 20 цаг 25 минут болж байлаа. Тэгээд бид ярилцаад дахин нэг тоглочих цаг байна гэж үзээд хүлээгээд л суулаа. Байдаггүй шүү. Нөгөө хоёр баг маань хэрэлдсээр байгаад 35 минут тоглоод 21.00 цаг болдог байна ш дээ. КККК арай ч дээ. Тиймээс дараа дараагийн тоотой хэдхэн үлдсэн цагууд дээрээ болж өгвөл хэрэлдэхгүй байхыг хичээцгээе. Харин энэний өмнөх заал ёстой хэрүүл уруулгүй болсон шүү. Мөн өчигдөрийн маргаантай асуудлыг шийдэхээр Эрдэнэсайхан тэргүүтэй түр хорооныхон YOUTUBE болон бусад ном сударыг судлаад, Пүүжээ Сээгийнх шиг тохиолдолд хэнд нь алдаа өгч, аль тал нь бөмбөг гаднаас тоглолтонд оруулахыг тодруулж өгнө үү.
Энэ удаагийн зааланд яах аргагүй Тэнгис сайн байсан гэдэгтэй хүмүүс санал нийлж байгаа байх. Дундын шидэлтүүд болон оролтууд гайхалтай байсан шүү Тэнгисээ. Баяр хүргэе. Энэ удаагийн MVP-ээр Тэнгис шалгарч байна. Мөн энэ удаагийн заалан дээр гайхамшигтай өндөр проценттойгоор Меко гуай гурван онооны шидэлтүүдийг гүйцэтгэснийг магтан дуулмуй. Махийж ирээд л аймар шидэж байна лээ шүү. Шидэлтийн траекторийг харах юм бол бөмбөг нь кольцоондоо хүрэх юм уу даа гэмээр л шиднэ. Тэгтэл тэр нь цэвэр орж байх жишээтэй. Мөн Гарьдаа сайн байсан. Хуягаа мэдээж самбарт ноёрхсон хэвээр. Харин сүүлийн үед Очироо дажгүй болоод байгаа шүү. Уг нь арагшаа үсрэлттэй спин шидэлт хийвэл, ийм урт хүнийг дарах хүн олдохгүй дээ. Батбаярын оролтууд гоё болсон. Цогтоогийн нэг оролт бүр гайхамшигтай болсон. Бибиг хуураад ганцаараа гарч ирээд аймар цацалт хийсэн шүү. За товчхондоо нэг иймэрхүү. Эргээд comments хэсэг дээр уулзацгаая.
Wednesday, December 29, 2010
Энэ оны сүүлийн тойм 2010-2011

За найзуудаа сайн байцгаана уу ? Маргааш ёолкондоо орох гээд л бүгд дор дороо юу өмсөх, ямар үг хэлэх, ямар ямар сюрприз болох бол гэж бодоод л, бас хажуугаар нь ажлаа амжуулангаа гэр орныхоо баярын хүнсэнд явчих юмсан гэсэн сэтгэлтэй гэгэлзээд л ажил дээрээ сууж байна уу ? Энэ жил бидний хувьд олон сайхан үйл явдалтай, сонин сайхан ихтэй жил болон өнгөрлөө. Үүний хажуугаар спортоо орхилгүй чадах чинээгээрээ гүйж харайж өнгөрөөх шив дээ. За тэгээд бид нар заал эхэлснээс хойш нийт 12 удаа заал авсан байна. Уг нь 13 удаа авах ёстой байсан боловч дунд нь нэг завсардсан, тэр бол 1-р сургуулиас болоод тэгсэн хэрэг. За тэгээд 2010 оны 10 сарын 03-аас эхлүүлээд хамгийн сүүлд сая 12 сарын 26нд заал авсан байна.
Нийт 12 удаагийн заал авалтын 2 дахь заал авалт буюу 10 сарын арванд тоймч миний бие ирээгүй тул тэр өдрийн сургийг гаргахад Цогтоо сайн байсан сурагтай, тиймээс тэр өдрийн MVP-гээр Цогтыг нөхөн шалгаруулсан болой.
За тэгээд саяны өнгөрсөн заал авалтанд дээр Экү MVP болсон гэж бодож байна, энэ шийдвэрийг гаргахад хэцүү байлаа, учир нь эдний баг бүхлээрээ маш сайн тоглосон. Гарьд, Хуягаа, Болдоо, Экү, Сэк зэрэг хүмүүстэй баг туйлын сайн байлаа. Уг нь багаар нь шилдэг болгох гэснээ бодож бодож Экү арай илүү сайн байсан гэж дүгнээд эзэнд нь MVP-г нь өглөө. Саяны өнгөрдөг заалны өмнөх заал авалт буюу 12 сарын 19-ны заал авалтанд дээр Биби дахин МVP болсоныг зарлаж байна. Учир нь Биби 3 тоглолтон дээр бааззер шоот буюу хожлын оноо авчирч, багаа олон удаа ялуулсан байна.
За тэгэхээр нийт 12 удаагийн тоглолтууд дээр дараах хүмүүс дан болон давхардсан тоогоор MVP болсон байна.
1. 10 сарын 03-ны заал авалт дээр ТЭНГИС - MVP
2. 10 сарын 10-ны заал авалт дээр ЦОГТ - MVP
3. 10 сарын 17-ны заал авалт дээр ОБОО - MVP
4. 10 сарын 24-ны заал авалт дээр ОБОО (2)- MVP
5. 10 сарын 31-ны заал авалт дээр ТЭЛМЭН - MVP
6. 11 сарын 07-ны заал авалт дээр ХУЯГАА - MVP
7. 11 сарын 14-ны заал авалт дээр МЕКО - MVP
8. 11 сарын 21-ны заал авалт дээр ТЭЛМЭН (2)- MVP
9. 11 сарын 28-ны заал авалт дээр ГАРЬД - MVP
10. 12 сарын 05-ны заал авалт дээр БИБИ - MVP
11. 12 сарын 19-ны заал авалт дээр БИБИ (2)- MVP
12. 12 сарын 26-ны заал авалт дээр ЭКҮ - MVP
Нийт 3 хүн хоёр удаа MVP болсон байна. Обо, Тэлмэн, Биби гэх тамирчид овоо байсан байна шүү. Гэхдээ манай 30-ны шинэ жил дээр энэ оны MVP шалгарах учраас хэн шилдэгийн шилдэг байсныг хэлмээргүй байна. Мэдээж та нар өөрсдөө маргааш буюу 30-нд мэдэх болно.
За тэгээд найзуудаа ёолкон дээрээ уулзацгаая. Уулзаагүй нэгэнтэйгээ он гаргаад тавтай сайхан уулзах өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлээд энэ оны сүүлийн тоймоо өндөрлөе. Мөн хилийн чанадад байгаа анд найз нартай болон тэдний гэр бүлийнхэнд аз жаргал сайн сайхныг хүсээд, хурдан эргээд уулзана бизээ гэж ерөөе.
Та бүхнийг хүндэтгэсэн,
Бэгзийн Анхбаяр
Бүлгийн спортын тойм хөтлөгч
Monday, December 6, 2010
Заал авалт # 10 - Тойм # 9










За нөхдөө шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Өнөөдөр өглөө гөдаа -20C' хүйтэн байсан. Тэхээр лав шөнө -20-иос доош хүйтэн хоносон байхаа. За тэгээд иймэрхүү хүйтэн өдрүүдэд гэртээ тухтай гэгч нь суугаад , ном зохиолоо уншингаа, жоохон юм бичээд бас хажуугаар нь жоохон халуун цай, адууны мах талхан дээр тавиад идэх ч мөн сайхан шүү. Би яагаад тоймыг -20 градуусаар эхлүүлсэн бэ гэхээр, манай зарим нөхөд,эргэлзэн байж, гэртээ харилгүй Татааруудтай үзэлцэхээр явсанд оршино. Тэгээд шөнө хүйтэнд эртхэн эсэн мэнд харьсан биздээ гэж асууж байгаам. Уг нь тэр сайхан спортын цагийн дараа шууд гэртээ харьж байвал зүгээрсэн дээ хаха. За тэгээд өчигдөр зааланд 20 хүн ирсэн. Эн бол дээд амжилт шахуу юм боллоо. Ойрдоо 15-аас хэтрэхгүй байсан чинь өчигдөр 20 хүн ирээд, нэг хожигдсон баг нилээд хугацаанд хүлээж байж тоглож байна лээ шүү. Туулайхүү зааланд ирээд, тэгээд баг нь өчигдөр хожигдсон бол Пиздаааааа гэж хашгирах байлаа. Тийм л удаан хүлээж байж арай чүү нэг гарч ирээд л хожигдож байлаа зарим нэг баг.За тэгээд ирдэггүй хүмүүсээс гэвэл Гүнбээ, Мөнхөө, Бээгий, Баяраа(би танихгүй юм байна лээ), Батжаа, Өлзий (Шарик) гэх мэт хүмүүс байлаа. Бусад нь бол ихэнхдээ тогтмол ирдэг хүмүүс байлаа.
За тэгээд 4 баг болж хуваагдсан. Сайхан тоглоцгоосон. Хамгийн том бакь нь Гүнбээ байлаа, Цогтоо Батбаяр мэтийн манай заалны аварга хүмүүс Гүнбээгийн дэргэд жижигхээн харагдана лээ, бүр өөрсдөө Гүнбээг тойрж гүйгээд л ойртож чадахгүй байснаа гайхан ярьцгааж байна лээ. Цогтоо чинь манай заалны усны үхэр, Батбаяр Панда, тэхээр Гүнбээ тэрнээс том амьтан болж таарлаа. За тэгээд түр араатны хаанаар ажиллаж байсан Анааш Тээлээ ирсэн, Молиго биш Очир бас ирсэн, өчигдөр ч Tower Season болсон шүү, баахан өндөр хүмүүс л байлаа. Тэхдээ Кобра бол Кобра л юм байна лээ. Нөгөө л самбараас бөмбөгөө авдагаараа аваад л, тэр өндөрүүд цаашаа л байлаа. Хүн болгон, күэ энэ Могой нээрээ хаа сайгүй үсэрч байх юм аа л гээд шагшаад байсан. Хамгийн их хожсон нь Болдоо Биби-гийн баг байлаа. Тэгээд тэр багаас MVP шалгарлаа. Өчигдөрийн MVP тоглогчоор Батбаяр шалгарч байна. Баяр хүргэе. Сайн тоглосон шүү. Өмнөх заалны MVP Гарьдаа бас сайн тоглосон шүү. Мөр нь гэмтэлтэй гэхэд тун дажгүй байсан шүү. Бас Мөнхөө сайн тоглосон. Бүх үзүүлэлтүүд бараг жигд байсан. Цогтоо бас дундын шидэлтүүд сайн байсан, өндөр проценттой шидэлттэй байсан шүү. За тэгээд мэдээж снайпер Обо сайн шидэж байсан шүү. Өчигдөрийн зоо паркад олон сайхан амьтад шинээр ирж нэр усаа бүртгүүлсэнд туйлын таатай байлаа, маш өрсөлдөөнтэй байлаа, хэрүүл тун бага байлаа, харин зарим сонин содон амьтад үзэгдээгүйгээс Шанаган хорхой гэх мэт амьтад байсангүй. 2 Батаа, Батик, Туулайхүү, Пумба, Монсов гэх мэт. За нэг иймэрхүү л байлаа даа найз нараа. Инээдтэй зүйлүүдээс гэвэл, Мөнхөө Бээгийгийн баг тоглож байлаа, манай багийн нэг нь шидээд гоол орсонгүй, самбараас ойсон бөмбөгийг Бээгий аваад, шууд хурдан довтолгоонд орсон байсан Мөнхөөд паас дамжууллаа, Мөнхөө гүйлтэн дундаа эргэж хараад, бөмбөгөө авах гэж байгаад, өөрийнхөө хөл мэхэнд орооцолдоод, онхолдож ойчсон шүү. Яг л нөгөө Гэрлээ шиг, ганцаараа довтолж яваад онхолдож ойчдог шиг юм болсон. За тэгээд элдэв бэртэлгүй сайхан тоглосон шүү.
Анхаа
Sunday, December 5, 2010
Заал авалт-9 Тойм-8 тун товчхон халтууртдлаа.

За найзуудаа энэ өдрийн мэнд хүргэе. Ямар ч байсан дараагийн заалнаас өмнө гэсэн учраас өмнө нь оруулж байна. Энэ долоо хоног аймар завгүй өнгөрлөө. Түрүүчийн зааланд Гарьдаа MVP болсоныг мэдэгдэж байна. Сайн байсан шүү.Баяр хүргэе.Харамсалтай нь мөрөндөө гэмтэл авсан. Гэхдээ гайгүй байхаа. Зааланд нэг шинэ дээд амжилт тогтоогдсон, тэр нь могойнуудын баг Гарьдын багийг 15-0-оор хожсон бөлгөө, шившэг болсон хаха
Анхаа
Tuesday, November 23, 2010
Заал авалт # 8, Тойм # 7 буюу Анааш араатны хаан болсон нь

За найзуудаа энэ тоймны нэрний утгыг сүүлд нь тайлбарлая. За өнгөрсөн удаагийн зааланд 15 хүн ирсэн шиг санаж байна.
Friday, November 19, 2010
2010-2011 оны улирлын нээлт
Шинэ цас ороод сайхан байна. Бид хэд сүүлийн 3 жил ямар нэгэн байдлаар өвөл ууланд явж байгаа. Энэ төрлийг hiking гэж нэрлэдэг юм байна лээ. Амралтын өдөр эрт босоод эрүүл агаарт хөдөлгөөний дутагдлаас сэргийлээд нам гүм ойн дундуур алхах шиг сайхан юм хаа байхав. Тэгээд оргил дээр гараад Улаанбаатар хотын утаагаа хархаар уулын цэнгэг агаараас аваад явж болдог ч болоосой гэж бодогддог шүү.
Thursday, November 18, 2010
Заал авалт 7 , Тойм # 6

За найзуудаа өдрийн мэнд. Өнгөрсөн бүтэн сайнд 15-уулаа зааланд тоглосон байна. Гэхдээ Сээк жоохон хоцорч ирсэн шиг санаж байна. За тэгээд эхэлж ирсэн 10 хүн 2 баг болоод тоглосон, сүүлд ирсэн 5 хүн бас нэг баг болоод тоглосон байна.
1-р багт:
Цогт
Экү
Анхаа
Меко
Пүүжээ
2-р багт:
Батбаяр
Обо
Очир
Сээк
Болдоо
Saturday, November 13, 2010
6 дахь заал авалт, 5 дахь тойм

За найзуудаа энэ оройн мэнд, ойрдоо тун завгүй байлаа, олон ажил давхцаад, гэхдээ ихэнхийг нь дуусгалаа, цөөн хэд үлдсэний нэг нь долоо хоногийн бидний спортын тойм юм.
Friday, November 5, 2010
NBA албан ёсоор Монголд

“Боловсрол суваг” телевиз Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар Монголд анх удаагаа NBA-ын үйл ажиллагаанууд албан ёсоор зохиогдохоор болсон.
Үүний хамгийн тод жишээ нь, “Боловсрол суваг” телевиз Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн тоглолтыг анх удаагаа албан ёсоор маргаашнаас шууд дамжуулан үзүүлэх гэж байна. Ингэснээр Монголын сагсан бөмбөг сонирхогчид хүн бүхэн амралтын өдрүүдэд мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэсэн шууд нэвтрүүлгийг зөвхөн “Боловсрол суваг” телевизээр үзэх боломжтой болж байна.
Арваннэгдүгээр сарын 6-ны бямба гаригийн өглөө анхны тоглолтоо дамжуулах гэж байна.
Шинэ үеийн “их гурвал” хэмээн нэрийдсэн Леброн Жэймс, Двэйн Уэйд, Крис Бош тэргүүтэй “Майами Хит”-ийг энэ жил аварга цолонд хүрнэ хэмээн олон хүн итгэн найдаж, хүлээж байгаа бол эсрэг бодолтой хэсэг ч цөөнгүй байгаа. Харин энэ асуултын хариултыг бямба гаригийн өглөө 08.00 цагаас эхлэх “Майами Хит” болон “Нью Орлеан Хорнетс” багуудын тоглолтоос олж болох юм.
“Хорнетс” энэ улиралд шинэ дасгалжуулагчтай болж, улмаар гараагаа хожлын цувралаар эхлүүлж байгаа юм. Харин маргааш тэдний хувьд жинхэнэ сорил нь “Майами Хит” болох бөгөөд хүндхэн тоглолт болох нь гарцаагүй. Крис Пол, Дэвид Уэст, Трэвор Ариза гээд олон сайн тоглогчдыг гарааны бүрэлдэхүүндээ багтаасан “Хорнетс” үнэхээр хүчирхэг байна уу эсвэл...
Харин “их гурвал” “Бостон Селтикс”-тэй тун тааруу тоглолт хийснээс хойш дараалсан хожлуудыг байгуулаад байгаа. Тэдний дунд “Орландо Мэжик” гэх сайн баг ч байсан. Харин одоо тэд Өрнөд бүсийн хүчирхэг багтай нүүр тулж, өөрсдийнхөө бас нэг шалгалтыг үзэгчдэд өгөх болно.
Ням гаригт Крис Бошийн хуучин баг “Торонто Рэпторс” Андре Барагнанигаар тэргүүлүүлэн “Портланд Трейл Блейзерс” багийн талбайд зочлох болно. Уг тоглолтыг 10.00 цагаас Монголын үзэгчдэдээ хүргэхээр бэлдэж байна
Tuesday, November 2, 2010
Заал авалт - 5 , тойм - 4

За найзуудаа энэ өдрийн мэнд. Та бүгдэд зориулаад монгол хэл дээр бас крилл үсгээр тоймоо бичлээ гэж. Хаха. (Хэсэг бүлэг админуудын шахалтаар шүү хаха). За өнгөрсөн бүтэн сайн өдрийн зааланд нийт 15 хүн ирлээ. Үүнд:
1. Экү
2. Обо
3. Хуягаа
4. Батбаяр
5. Сээгий
Thursday, October 28, 2010
Zaal avalt # 4. Toim #3

За найзуудаа энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн бүтэн сайнд 13-уулаа заал авсан байна. Ирсэн хүмүүс болон ирээгүй хүмүүс өөрсдийгөө мэдэж байгаа байлгүйдээ. За тэгээд тав таваараа 3 баг болоод тоглоцгоолоо. Обо, Жавхаа( Жавхаа тоглож байгаад далий гишгээд жагсаалаас гарсан), Пүүжээ, Экү, Анхаа, Тээлээгийн ах гэх мэт хүмүүс нэг баг болсон байна. За тэгээд үлдсэн 8 хүн нь хоорондоо холилдоод олон янзын нэртэй өндөр нам нуруутай баахан баг болж тоглолоо.
За энэ өдрийн онцлох тоглогчоор бас дахин
Tuesday, October 26, 2010
МАРГААШ NBA ШИНЭ УЛИРАЛ ЭХЛЭНЭ
Энэ зун олон том тоглогчид буурь сэлгэж зарим баг хүчирхэгжиж зарим нь элит багаас адагт шидэгдэж олон асуулт олон шинэ амжилт хүлээсэн улирал маргааш эхлэх гэж байна.
Thursday, October 21, 2010
3 DAH UDAAGIIN ZAAL AVALTIIN TOIM
ZA NAIZUUDAA ENE UDRIIN MEND, ZALHUUR ZALHUURCH, ZAV GARAHGUI BAIJ BAIGAAD, ODOO L ZAVTAI BOLJ BAINA DAA, ZAVTAI BOLSON DEEREE NEG REPORTUUDAA BUUNDUUD BICHEEDHEYE GEJ BODLOO. XAXA
ANHNII ZAAL AVALTIIN TALAAR
ZA TA BUHNII ENE UDRIIN AMAR AMGALANG AILTGAAD , TER ZAAL AVDAG UDURT ANHAARLIIG CHIN HANDUULAYA. ZA ANHNII ZAAL AVALT SAIHAN BAILAA, OLUULAA BUJIGNAAD, GEHDEE OLIGTOI TOGLOJ CHADAAGUI, UCHIR N HET OLUULAA, BAS BAGA ZEREG ZOHION BAIGUULALTGUI, BAAHAN HOLION BANTAN BOLSON BAGUUD BAILAA, HAMGIIN SAIN BAG N TENGISIIN BAG BAILAA GEJ.
Subscribe to:
Posts (Atom)



