Showing posts with label аялал. Show all posts
Showing posts with label аялал. Show all posts

Sunday, March 20, 2011

АЛТАЙ ТАВАН БОГД

Монгол орны уул нурууд эмх замбраагүй тогтсон бус харин ч тодорхой чиглэлтэй бөгөөд тэр чиглэл нь нутгийн баруун зүүн хагаст харилцан адилгүй юм. Уулсын тогтолцоо болон уулс хоорондын хотгорууд нутгийн баруун хагаст баруун хойноос зүүн урагш сунаж тогтсон бол зүүн хагаст баруун урдаас ба зүүн хойш эргэж нийт уулын цуваа нум мэт цүлхийж тогтжээ. Нийт нутаг дэвсгэрийн эзлэх талбай 1566.5 мя км2. Монгол орны гадаргын хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн нурууны Хүйтний оргил бөгөөд д.т.д 4374м өндөртэй уулс байдаг.


Saturday, January 22, 2011

Trip day 12 - Berlin

Манай аялалын 12 дах өдөр ба Берлин хотод үргэлжилж байна. Найзуудаа... хэхэ. Одоо энэ Алтай юм уу хаашаа юм. хэхэ. Тэгээд хамгийн хамгийн гэсэн ганц таалагдсан газрын зургыг тавилаа.

Friday, November 19, 2010

2010-2011 оны улирлын нээлт

Шинэ цас ороод сайхан байна. Бид хэд сүүлийн 3 жил ямар нэгэн байдлаар өвөл ууланд явж байгаа. Энэ төрлийг hiking гэж нэрлэдэг юм байна лээ. Амралтын өдөр эрт босоод эрүүл агаарт хөдөлгөөний дутагдлаас сэргийлээд нам гүм ойн дундуур алхах шиг сайхан юм хаа байхав. Тэгээд оргил дээр гараад Улаанбаатар хотын утаагаа хархаар уулын цэнгэг агаараас аваад явж болдог ч болоосой гэж бодогддог шүү. 

Monday, August 30, 2010

Нэг уяанаасаа алдуурчаад ирэх үү

Ноднин жил хэсэг нөхдүүд 5 дахь өдөр гараад бүтэн сайн хүртэл Мөнгөнморьтруу явчаад ирсэн.

Tuesday, August 24, 2010

АНД нөхдийн овоо



Аялалын 3 дахь өдөр буюу 8-р сарын 7-ны өглөө. Угаасаа зорьж ирсэн гол ажил маань болхоор бүгд эртлэн босч ундаа уугаад АНД НӨХДИЙН ОВОО-гоо зорин хөдөллөө. 

Thursday, August 19, 2010

Захидал юу өгүүлнэ вэ?

Бидний аялал зугаалгын мартагдашгүй нэгэн дурсамж бол захидал харилцаа гэдэгтэй маргах хүн байхгүй биз.
Энэ захидлыг их л гомдсон хүн бичсэн юм шиг байгаан. 

Бид 2 нийлээд 40 настай...

 
За бид хэд нийлээд олон жил болжээ... Дурсах зүйл олонтой, дуулах дуу ихтэй ... бас нэлээдгүй нивалтай болсон байна шүү. Хамгийн түрүүнд бид хэдийн өнөөгийн нөхөрлөлийг эргэн харах юм бол (за ер нь бол МОТОРОК-оос доо хэхэ) хамгийн анхны бөөндөө явсан аялал бол УБ - Тэрэлж - УБ маршрутаар тэртээ 12 жилийн өмнө болж байжээ. Соёмбын байрнаас 12 хүн микр түрээслээд хөдөлснөөс эхэлж билээ... 

Wednesday, August 18, 2010

TWILIGHT SAGA буюу баазруу аялсан минь



Жил бүрийн уламжлалаараа АНД НӨХӨД-ийн овооруугаа явах гэж ажил төрлөө зохицуулаад явах бэлтгэлээ хангаж эхлэлээ. Гэхдээ яагаад ч юм энэ жил хүмүүсийн ихэнх нь сайн шийдэж өгөхгүй байсаар 8-р сарын 5 хүргэсэн бөгөөд тэр өглөө нь явж мөнгө цуглуулсаар байтал 1 цаг өнгөрлөө. Тэгээд Баадай, Ууня, Цогт, Гарьд бид 5 хүнсний зах орж юмаа аваад амьсгал ч авах завгүй амьтан эргээд гэрээр орж юмаа ачаад хөдлөх боллоо. ББ түрүүүлж хөдлөөд канистр аваад товчоо гараад уулзах болсон. Ингээд Налайхаас Чука ахын захисан түлшийг канистр-т хийгээд ачаан дээрээ хүлэх гэж Гарьдаа бид 2 чамгүй хөглөв.