Монгол орны уул нурууд эмх замбраагүй тогтсон бус харин ч тодорхой чиглэлтэй бөгөөд тэр чиглэл нь нутгийн баруун зүүн хагаст харилцан адилгүй юм. Уулсын тогтолцоо болон уулс хоорондын хотгорууд нутгийн баруун хагаст баруун хойноос зүүн урагш сунаж тогтсон бол зүүн хагаст баруун урдаас ба зүүн хойш эргэж нийт уулын цуваа нум мэт цүлхийж тогтжээ. Нийт нутаг дэвсгэрийн эзлэх талбай 1566.5 мя км2. Монгол орны гадаргын хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн нурууны Хүйтний оргил бөгөөд д.т.д 4374м өндөртэй уулс байдаг.

Таван Богд уулнаас Гичгэний нуруу хүртэл 1000 хүртэл үргэлжлэх манай орны хамгийн өндөр нуруу болно. Монгол Алтайн уулс зэрэгцээ гурван том нуруунаас бүрдэнэ. Хамгийн өндөр нь баруун хэсэгтээ Монгол, Хятадын хилийн дагуу орших нуруу юм. Мөнх цаст шовх оргилуудтай, хажуу нь эгц, хад чулуу элбэгтэй. Алтай Таван Богд 17 км-ийн урттай мөсөн гол 150 км2 талбайтай мөсөн бүрхүүл бий.




Энд том жижиг нийлсэн 250 мөсөн гол байдаг бөгөөд нийтдээ 514 км2 талбайтай. Хамгийн том нь Таван Богд уулын Цагаан голын хөндийд оршдог Потанины мөсөн гол.
Таван богдын цогцолбор газрын дэвсгэрт Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах Ховд голын эх, түүний цутгал голууд, Хар Ирчис мөрний эх Ÿмаат, ёлт голууд болон мөсдлийн гаралтаи Хотон, Хурган, Даян, Хар нуураас гадна том жижиг нийлсэн 300 гаруй нуур орших тул гадаргын цэнга усны арвин их нөөцтэй.Энэ их гоё юмаа
No comments:
Post a Comment