Монгол орны уул нурууд эмх замбраагүй тогтсон бус харин ч тодорхой чиглэлтэй бөгөөд тэр чиглэл нь нутгийн баруун зүүн хагаст харилцан адилгүй юм. Уулсын тогтолцоо болон уулс хоорондын хотгорууд нутгийн баруун хагаст баруун хойноос зүүн урагш сунаж тогтсон бол зүүн хагаст баруун урдаас ба зүүн хойш эргэж нийт уулын цуваа нум мэт цүлхийж тогтжээ. Нийт нутаг дэвсгэрийн эзлэх талбай 1566.5 мя км2. Монгол орны гадаргын хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн нурууны Хүйтний оргил бөгөөд д.т.д 4374м өндөртэй уулс байдаг.

