Showing posts with label Инээдэм. Show all posts
Showing posts with label Инээдэм. Show all posts

Thursday, April 14, 2011

ЖҮПИ ба ТҮҮНИЙ СКАЙТЕЛИЙН НӨХӨД



Одоохондоо зөвхөн шинэ нь л байна. Хуучныг нь олохоороо тавинаа. ЭСРЭГ өдөр гэдэг видео байдаг санаж байна...

Friday, March 18, 2011

Монгол эрийн гайхамшиг үргэлжилсээр...

Дотоожны хажуугаар шургуулаад
Ганц дүрэлтээр л хийж чаддаг
Эр хүн та олохуйн гайхамшиг
Хамаг бие нь сульдаж ядарсан ч
Шүд зуун ажилаа дуусгаж чаддаг
Эр хүн та чичирхүйн гайхамшиг
Шөнөжин ноцолдож сэрээд
Өглөө нь бас нахиж чаддаг
Эр хүн та ханахгүйн гайхамшиг
Айлын охидыг алаг үзэлгүй
Хэнэг ч үгүй сольж чаддаг
Эр хүн та гүндүүгүйн гайхамшиг
Улс орныхоо хүн амыг өсгөх гэж
Өөрийгөө зориулж байгаа
Эр хүн та төгс гайхамшиг

Найз нар таа.... эр цэргийн баярын мэнд хүргэе

Толгой нь эргэж хөл нь гуйвж байвч, үүрийн таван жингээр гэрээ олж ирдэг эр хүн та олохуйн гайхамшиг... Хамаг бие нь сулдаж янгинатал чичэрч байсан ч шүд зуун гүрийж ажлаа дуусгадаг та тэсэхүйн гайхамшиг... Шөнөжин шоудаад нойргүй хоносон ч өглөө нь шүд зуун, босч ажилдаа явдаг эр хүн та тэсвэр тэвчээрийн гайхамшиг... Гэр бүл, улс орныхоо төлөө өөрийгөө зориулдаг, агуу хайрын эзэн "эр хүн, та төгс "гайхамшиг"

Saturday, January 22, 2011

Trip day 12 - Berlin

Манай аялалын 12 дах өдөр ба Берлин хотод үргэлжилж байна. Найзуудаа... хэхэ. Одоо энэ Алтай юм уу хаашаа юм. хэхэ. Тэгээд хамгийн хамгийн гэсэн ганц таалагдсан газрын зургыг тавилаа.

Wednesday, January 5, 2011

Зандашуулсан цогцос нисгэж, хүн-чонын эрлийзтэй нөхцдөг монгол дуу

Дууны үгийг задлан шинжилсэн фельетон

Дууны үг, утгыг нарийн задалбал садист, садомазохист, террорист, триллер трансексуал, далд ертөнц, байгалийн гоц сонин үзэгдлийн, элдэв гаж донгийн, зөн билгийн тулааны гэх мэт маш нарийн төрөл жанр, хэлбэр маягтай байна. С.Жавхлангийн дуулсан “Чононгоо” нь хүн цээжтэй, морин  бөгстэй кентавр шиг л боохой, хүн хоёрын мутацид орсон эрлийз, чонотавр хүүхэн юм байна. Сэрвээнийх нь үс сэрийсэн, араа соёо нь арзайсан, амьтны сэг яс, цус нөж ханхлуулсан амьтныг хараад сэрэл нь хөдөлж, зүрх нь шархална гэдэг бол транссексуализмын төлөөлөгчдийн их тэчъядал, дур хүслийн оргил болно. Энэ дуунд Алтанхан л хэвлийн чинь охин хөх сэвлийг цэнхэр манан эрвэгнүүлж л гэсэн мөр бий. Хэвлийдээ хөх үстэй ерийн хүүхэн бол байхгүй. Гэдсэндээ парик наана гэж юу байх вэ.  

ЭЭЖҮҮД НЬ БӨХ ШИГ ДЭНЖ ХОТОЙТОЛ АМАРЖИЖ, ХОЙМОРТОО АВТОМАТ БУРХАН ЗАЛСАН ОРЧИН ЦАГИЙН ДУУНУУД

Зохиолын дууны үгийг задлан шинжилсэн фельетон

Зохиолын дуу гэж дасчихсан болохоос их сонин нэр. Бусад нь зохиолын биш, огт зохиогдоогүй дуу гэж бас байдаг мэт сонин нэршил. Зохиолын дуу мөн ч олон төрөл янз. Бүдүүн тоймоор бүлэг хэсэг болгох аваас замын зардалгүй хүний дуу гэсэн төрөл бий. “Тэгсхийгээд очно доо, хар гэрийнхээ гадаа үсээ самнаагүй, намхан бор, ганц бие ээж минь яг хүлээж байгаа, “Ээж ээ, хүү нь замын зардал олтол байж байдгийм шүү” гэсэн ерөнхий утга агуулна. “Нутгийн бэр, найзын хөөрхөн авгай минь, хөхний чинь товчинд хүрсэн ч биш дээ, хот явсан хойгуур хадамд гарчихаа юу даа, энэ чинь хөөе, хүлээсэн хоногийн тоогоор юу яая” гэсэн хүний эхнэрт санаархсан, эротик, порно маягийн бүлэг дуу бий. Байгалийн элдэв сонин хачин, аймшиг, айдсын чанартай хэсэг ч байна. “Сонсоод байх нээ аялгуу нь түрээд чанх дэргэд хүүхэд уйлах юм аа гэх буюу ...Гил хар шөнийн зүүдэнд цал буурал үстэй ээж...”гэх зэрэг нурууны голоор хүйт дааж, хар хөлс цутгачихмаар чөтгөр шуламтай дуу мөн их юм.

Tuesday, December 28, 2010

Friday, December 24, 2010

Манай ерөнхийлөгч биднийг шинэ жилээ архигүй тэмдэглэмой хэмээжээ

“Шинэ жилээ айл өрх архигүй тэмдэглэж байгаа бол, шинэ жилээ архигүй тэмдэглэж байгаа хамт олон байгаа бол Монголын төрийн нэрийн өмнөөс баяр хүргэе гэж бодсон юм. Архи өнөөдөр манай нийгэмд тулгамдсан хамгийн эмзэг, хамгийн аймшигтай асуудал болоод байна. Балчир жаахан хүүхдүүд хүртэл өнөөдөр энэ хорыг хэрэглэдэг болжээ. Архи гоо сайхантай зохицохгүй. Архи Монголын бахархалтай зохицохгүй. Архи монголчуудын амжилттай зохицохгүй. Би энд нэг зүйлийг хэлье. Энэ цаг мөчөөс эхлээд миний аяга, миний хундаганд архи байхыг би хүлээн зөвшөөрөхгүй. Би ард түмэндээ хандаж, мөн таны аяганд, хундаганд архи байхыг энэ цаг мөчөөс эхлэн та битгий зөвшөөрөөч ээ гэж хэлмээр байна.

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байгаа тэр мөчид, яг 12 дугаар сарын 31-ний 12 цагийн сүүлчийн минут цохилох тэр мөчид ард түмэндээ хандаж үг хэлэхэд ч миний хундага, миний аяганд архи байхгүй. Тэнд сүү эсвэл цай байх болно. Ерөөөсөө хувь хүн өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Энэ хороос бүгдээрээ салъя. Бидний хамгийн ойрхон байгаа, бидний хамгийн үнэтэй зүйлийг устгаж, авч явж байна. Монголын ард түмний амжилтаас, монголын нийгмийн сайн сайхан бүхнийг хойш нь энэ архи татаж байна. Энэ үйл ажиллагаанд манай урлагийнхан, спортынхон, энэ танхимд хүрэлцэн ирсэн та бүхэн уриалан хамгийн түрүүнд оролцох ёстой. Архи хэрэглэдэггүй хувь хүн, архи хэрэглэдэггүй айл өрх, архи хэрэглэдэггүй хороо хорин, архи хэрэглэдэггүй хот айл, архи хэрэглэдэггүй хамт олон, архи хэрэглэдэггүй монгол, архи хэрэглэдэггүй нийгэм болохын төлөө энэ цаг мөчөөс бүгдээрээ хамтарч ажиллацгаая гэдгийг энэ индрээс уриалъя” хэмээн манай ерөнхийлөгч хэлжээ... Үнэн болов уу? 12 сарын 31-ний орой зурагтаар л харъя даа. Эсвэл мань эр өөрөө согтуу байв уу?