Showing posts with label Найз нар. Show all posts
Showing posts with label Найз нар. Show all posts

Monday, July 4, 2011

Тэнгэрлэг андууд

Энэ дуу их таалагдаад байгаа. Эеэ-дээ зориулаад үгийг нь олж энд тавилаа.


Гэрлийн хурдаар нисэх мэт он жил өнгөрч дээ
Гэнэхэн нас минь дурсамжаар халгин үлдэж дээ
Тэртээх өдрүүдээс хойш одоо ч хамт байгаа
Тэнгэрлэг бага насны андууд дэндүү эрхмийн дээд

Цэнгэлтэй үедээ хамт доргин дэрвэцгээж
Гунисан цагтаа нэгэндээ зориг нэмдэгсэн
Өөрөө хийгээгүй ч гэм бурууг нь уралдан хүлээцгээж
Өрөөл бусдаас нэгнээ хамгаалж өмөөрөн зогсдогсон

Миний найзууд наддаа юугаар ч солишгүй нандин
Мөнх бусын энэ амьдралыг цөмөөрөө хамтдаа туулнаа

Нууцхан гэснээ ярьцгааж үнэнч хадгалдагсан
Шүлэг дуу зохиож охидуудаа баясгаж явдагсан
Анхны хайраа оллоо гээд аминчлан хэлдэгсэн
Алдрайхан бага насны андууд дэндүү эрхмийн дээд

Хүүхэд жаахан насаа сэтгэлдээ тээж
Хүслийнхээ оргилруу жигүүр дэлгэцгээж
Үүрдийн биш энэ амьдралын үлдсэнийг туулья даа
Үрийн үрдээ энэхэн түүхээ дуу болгон үдээе дээ

Миний найзууд наддаа юугаар ч солишгүй нандин
Мөнх бусын энэ амьдралыг цөмөөрөө хамтдаа туулнаа

Thursday, April 14, 2011

ЖҮПИ ба ТҮҮНИЙ СКАЙТЕЛИЙН НӨХӨД



Одоохондоо зөвхөн шинэ нь л байна. Хуучныг нь олохоороо тавинаа. ЭСРЭГ өдөр гэдэг видео байдаг санаж байна...

Monday, March 7, 2011

ХАЙРТ ЭХНЭРҮҮДДЭЭ...

Хайрт эхнэрүүддээ (найз нарынхаа өмнөөс бас бичиж байгаа юм шүү, битгий шоолоод байгаарай) Олон улсын эмэгтэйчүүдийн баярын халуун мэндийг хүргэж - тал дүүрэн цэцэгс тэвэр дүүрэн бяцхан үрсийг бэлэглэе!!! 


Та бүхнийг баярын өдрөөрөө хайрт хань нөхрүүдээрээ хүссэн болгоноо биелүүлүүлж, сарваасан болгоноо бэлэг болгон авахуулахыг хүсэн ерөөе!!! Ингээд нэгэн сайхан дууг зориулъя!!!

Friday, September 24, 2010

Mongolia with Enigma - Age Of Loneliness

 


Нэг найз нь гэрээ санаад байна. Тэгээд ийм дуу сонсоод найз нарыгаа үгүйлдэг бололтой... Муу найзыгаа авч ирье л дээ...


Нээрээ дээр нийтлэх гээд үлдээсэн бололтой:
Naiz nartaa, bi chadaltai bas chadlgui,,,,, chini asuusan ugend hariulah n, bi end gantsaara ta hed min (neg l uursdiinhuu olong gaihsan humuus ) oluulaa nadad bolomj undur bna uu??? ta heded mini husel n baga bna uu?
Bi owooj otsoogoogui ch amia bodoj yawahgui eeee...
Yahaa uursduu med yag unen n tsag tsag tsag.... Hariilda -  янз нь санал асуулгын хариу болотой...

Tuesday, September 7, 2010

За тэгээд маш их баярлаж байна шүү


                                              
Сая Барзоогоос нэг нийтлэл ирлээ. Үүнийг өнөөдрийн мэдээ болгож оруулж байна: Мөн бусад найзуудыгаа ч гэсэн идэвхитэй юм бичиж байхыг уриалж байна шүү
 
Найз маань алс холын Канад нутгаас ийн бичжээ. 
За тэгээд, юуны өмнө бүх анд найз нартаа  энэ  өдрийн мэндийг  хүргэе. Энэхүү блогийг  санаачилж,  ажил хэрэг болгосон та нартаа маш их баярлалаа. 

Tuesday, August 24, 2010

АНД нөхдийн овоо



Аялалын 3 дахь өдөр буюу 8-р сарын 7-ны өглөө. Угаасаа зорьж ирсэн гол ажил маань болхоор бүгд эртлэн босч ундаа уугаад АНД НӨХДИЙН ОВОО-гоо зорин хөдөллөө. 

Saturday, August 21, 2010

Thursday, August 19, 2010

Бид 2 нийлээд 40 настай...

 
За бид хэд нийлээд олон жил болжээ... Дурсах зүйл олонтой, дуулах дуу ихтэй ... бас нэлээдгүй нивалтай болсон байна шүү. Хамгийн түрүүнд бид хэдийн өнөөгийн нөхөрлөлийг эргэн харах юм бол (за ер нь бол МОТОРОК-оос доо хэхэ) хамгийн анхны бөөндөө явсан аялал бол УБ - Тэрэлж - УБ маршрутаар тэртээ 12 жилийн өмнө болж байжээ. Соёмбын байрнаас 12 хүн микр түрээслээд хөдөлснөөс эхэлж билээ...