Энэ дуу их таалагдаад байгаа. Эеэ-дээ зориулаад үгийг нь олж энд тавилаа.
Гэрлийн хурдаар нисэх мэт он жил өнгөрч дээ
Гэнэхэн нас минь дурсамжаар халгин үлдэж дээ
Тэртээх өдрүүдээс хойш одоо ч хамт байгаа
Тэнгэрлэг бага насны андууд дэндүү эрхмийн дээд
Цэнгэлтэй үедээ хамт доргин дэрвэцгээж
Гунисан цагтаа нэгэндээ зориг нэмдэгсэн
Өөрөө хийгээгүй ч гэм бурууг нь уралдан хүлээцгээж
Өрөөл бусдаас нэгнээ хамгаалж өмөөрөн зогсдогсон
Миний найзууд наддаа юугаар ч солишгүй нандин
Мөнх бусын энэ амьдралыг цөмөөрөө хамтдаа туулнаа
Нууцхан гэснээ ярьцгааж үнэнч хадгалдагсан
Шүлэг дуу зохиож охидуудаа баясгаж явдагсан
Анхны хайраа оллоо гээд аминчлан хэлдэгсэн
Алдрайхан бага насны андууд дэндүү эрхмийн дээд
Хүүхэд жаахан насаа сэтгэлдээ тээж
Хүслийнхээ оргилруу жигүүр дэлгэцгээж
Үүрдийн биш энэ амьдралын үлдсэнийг туулья даа
Үрийн үрдээ энэхэн түүхээ дуу болгон үдээе дээ
Миний найзууд наддаа юугаар ч солишгүй нандин
Мөнх бусын энэ амьдралыг цөмөөрөө хамтдаа туулнаа
Goyo duu
ReplyDeleteKaraoked bn uu?
ReplyDelete