Showing posts with label Хэлэлцүүлэг. Show all posts
Showing posts with label Хэлэлцүүлэг. Show all posts

Friday, March 18, 2011

Бидний тухай хятад сэхээтний бодол

1997 оны намрын нэгэн єдєр МИТ (Massachusetts Institute of Technology) Домд байрлах Инженерийн номын санд чацархаг биетэй хятад оюутантай танилцсан юм. Тэрээр Хятадын тєрийн албанд олон жил ажиллаaд улс тєрийн ухаанаар докторын зэрэг хамгаалахаар МИТ-д иржээ. Дан ганц технoлoгийн талаар МИТ дэлхийд тэргvvлдэг гэж бодож явсан би тvvнээс улс тєрийн ухаанаар ч тэргvvлэх сургууль болохыг анх мэдэж авсан. Хятадтай харьцаа хvйтэрсэн он жилvvдэд єссєн би хятад хvн харахаар бушуухан цохиод унагчихаар санагддаг байсныг юунд нуух вэ. Харин Японд єнгєрvvлсэн он жилvvдэд бодол санаа минь єєрчлєгдєж, “дайснаа vзэн ядах нь гол биш, юу бодож байгааг мэдэх нь чухал” гэсэн самурай хvмvvлжил суусных юм уу, хятад оюутнуудтай уулзахдаа элдвийг асуудаг болов. Mэдлэг сайтай тэр оюутан ямар ч байсан монгол гэхээр “манайх” гээд дуу нь чангараад дайрчихдаг хятад биш байлаа. Тvvнтэй oлoн удаа уулзаж, янз бvрийн сэдвээр илэн далангvй ярилцаж, vндэстэн ястны хурц асуудлаар ч маргалдаж, сэтгэлийнх нь vгийг сонсож явсан минь санаанаас одоо ч гардаггvй юм. Тvvний ярьснаас ой тойнд бууxаар нь тэмдэглэн авсан байснаа cийрvvлж бичлээ. (Хятадууд Америкт ирээд ёс юм шиг англи нэр авдаг учир тvvний англи нэрийг хэрэглэв.)

Thursday, January 6, 2011

Өмнөд хөршөө үнэнээр нь нэрлээчээ !

Ийн нэг бичлэг олж уншлаа. Үүнийг бас түүхч ахаасаа сонсож байсан тул сонирхолтой байх хэмээн та бүхэнд сонордуулмой.

Жараад оны дундуур Алтай хотод баахан хятад барилгачид ажиллладаг, тэднийг харсан аймгийн төвийнхөн “Жунгаа нар цуварч явна” гэдэгсэн. 1949 онд Мао Це Дуны коммунистууд Чан Кай Ши-гийн гоминдан буюу махчлан орчуулбал “Ардын нам”-ыг ялж Жунго улсыг тунхаглахад манайхан бодлогогүйгээсээ Хятад улс гээд нэрлэчихжээ.

HAPPY BIRTHDAY BRO!!!

   
HAPPY BIRTHDAY BRO!!! YOU ARE STILL IN OUR HEARTS... MISS YOU...


Найз нараа, Бобо маань бидэнтэйгээ хамт цуг байсансан бол өнөөдөр 30 нас хүрэх байжээ. Найз нараа орой цуглацгаах уу? Санаа оноо нэмэрлээч... Ингээд дараах шүлгийг та нарт хүргэе...

Амьддаа бие биеэ хайрла...


Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

Wednesday, November 17, 2010

Мэдээллийн эх сурвалж: http://mungundalai.niitlelch.mn/content/2601.shtml

АН-д залуу үеийн салаа цэрэг ч алга, МАН-д бүтэн арми жагсаж байна2010 оны 11 сарын 12
МАН татна, АН түлхэ нэ. Залуустаа хандах ханд лагаар нь энэ хоёр намыг ингэж л тодор хойлж байна. Саяхан МАН болж дүрээ хувир гасан МАХН өргөгч кра наар өчнөөн залуусыг улс төрийн тавцанд өргөж тавьж чаддаг. Энэ нам дараа үеийнхээ бүхэл бүтэн армийг бэлдчихсэн бэлэн байдалд жагсаа жээ. Бүр хэд хэдэн үеэр нь шүү. Тэд ах нарынхаа улс төрд оролцож, тэдэнд үүд хаалгаа өмнөх үеийнхэн дэлгээтэй байл гадаг.

Mind Share 2

За өмнө бичсэн нийтлэлээ одоо ажил болгохоор шийдлээ. Хэрвээ тэр нийтлэлийг уншиж амжаагүй хүн байгаа бол дахин сануулчихъя http://miniihedennaizuud.blogspot.com/2010/11/blog-post_10.html шүү. Гол нь энийг эхний ээлжинд их том сүртэй ажил болголгүйгээр зүгээр уулзаад ямар байдлаар уулзалт явж байх, эхний ээлжинд юу ярилцаж шиидэх, мөн зарим нэг асуудлыг ярьж шийдэх гээд зайлшгүй уулзаж ярилцах зүйлүүд байна. Яг энэ чиглэлээр энэ 7 хоногт уулзах уу гэж санал гаргаж байна.
Уг нь энэ маань зарлалын чанартай зүйл боловч зарим найзууд FACEBOOK дээр account байхгүй, facebook нь yahoogroup-ийг ажилгүй болгоод дээрээс нь бичсэн зүйлүүд нь шууд mail рүү ирээд бас бараг ажилгүй болгох нь уншиж амжихгүй юм болоод байна.
Тэгэхээр энэ 7 хоногт манайхан зав хэр байна, хэд дэх өдөр уулзах боломж байна вэ, зарим зүйлийг ярихад цаг 30 минут орчим байхад л хангалттай байх. За энэ уулзалтийг сонирхож байгаа хүмүүс боломжоо хэлээрэй. Уг нь дээр ярихад Гари, Жүпи, Сек, Еэе, Тэлмэн, мөн Банжи эд нарыг ямар ч байсан сонирхох юм байна гэж олйгосон шүү. Би тэгвэл хэзээ хаана уулзахыг шийдмээр байна.


Wednesday, November 10, 2010

МЭДЭЭЛЭЛТЭЙ, МЭДЛЭГЭТЭЙ, БАЯН МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ!


За яг үнэндээ улсын төлөө биш л дээ. Энэ удаад өөрсдийнхөө тухай ярилцахаар шийдлээ. Ер нь зөндөө л ярьж байсан, гэхдээ хэн ч ажил болгож чадаагүй байсан юм. Харин анх Еэе энэ талаар тодорхой ажил хийж, бүр тэр байтугай Төрийн бус байгууллагын дүрмийг нь хүртэл зохиосон байна. Гэвч тухайн үед хүмүүс анзаараагүй юу эсвэл амжаагүй, ямар ч байсан ажил болгоогүй юмдаг. Харин бид саяхан энэ талаар бас нэг ярилцсан, тэгээд би ямар ч байсан нэг ажил болгох үүрэг өөртөө авсан.

Tuesday, November 2, 2010

Дуу хуур Үндэстэнг устгах чадвартай гэж үү?
Миний хувьд энэ сэдвийг оруулсан шалтгаан нь гэвэл зөвхөн өөрсдийн жишээн дээр авч үзэхийг бодоогүй юм шүү. Энэ бол байдаг онол гэж номноос уншлаа.

Энэ онол, арга барилыг хамгийн сайн хэрэгжүүлсэн улс нь Хятад улс бөгөөд өвөр Монголыг уусгахдаа хэргэлсэн байдаг юм байна. Тухайлбал өвөр Монголчуудыг дуу хуурь наадам цэнгээнтэй байлгах, тэр ч бүү хэл өвөр Монголоос их, дээд сургуульд элсэн суралцаж байгаа нийт оюутны 70-аас багагүй хувь урлаг түүнтэй адилтгах сургуульд орж суралцдаг гэсэн судалгаа байдаг.
Нэгэнт дуу, хуур найр, нааадам дагаад архидалд замбараагүй байдал нийгэмд ихсдэг байна. Үүнээс ч илүү том аюул нь дуу хуур, найр наадамд бялхаж хөлчүүрхсэн үндэстэн биологийн нөхөн үржихүйн, сайн Ген, цэвэр цусны удамшлын хувьд болон нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан тэр дундаа нарийн мэргэжлийн шинжлэх ухаанаас бусад үндэстэн ястнаас хол хоцордог байна.
Миний бас нэг олж харсан зүйл гэвэл Батжаагийн хөндсөн үр өгөөж багатөй, хөнгөмсөг урлагт сүүлийн үед Монголчууд нийтээрээ дэндүү ихээр хөл алдан хошуурчгаах болсон мэт санагдаж байна. энэ нь эргээд эцэс сүүлдээ бидэнд түрүүчийн хэлсэн ҮНДЭСНИЙ мөхөлд хүрэх нэг алхам байж ч болох юм.
Та бүхэн бод л доо. Сүүлийн үеийн хүүхэд залуус жүжигчин, дуучин, загвар өмсөгч болж ОД болохын мөрөөдөлтэй болж. Гашуун боловч үнэн үг нь ийм хүн Монгол улсад олон байх тусам улс орон хөгжих үү.Дан ганц дуу дуулсан одууд Монгол орныг хөгжүүлэх үү.
Түүнчлэн яг үүнтэй агаар нэг зүйл нь гэвэл эрчүүдийнх нь ихэнхийх нь хүсэл тэмүүлэл болсон зүйл нь лам, хуврага, бөх.
Миний хувьд дуучин, жүжигчин, лам, бөх аль ч нийгэмд байх л ёстой мэргэжил байх гэхдээ энийг оновчтойгоор, зохистой харьцаанд нь байлгах асуудал хамгийн чухал зүйл мэт санагдаж байна. үүнийг зөвхөн төр хийх албагүй, залуу хүмүүс бид өөрсдөө ухамсарлаж, өөрийн амьдрал дээр үр хүүхэддээ хэрэгжүүлэх тал дээр бодох ёстой мэт санагддаг.
Эцэстээ дуу хуур зугаа цэнгэл нь яаж хялбар аргаар мөнгө олж сайхан амьдрах вэ /сайхан амьдрал гэдэг нь туйлын ойлголт биш байдаг/ гэсэн хиймэл ойлголт юм гэж бодлоо.
Намайг ингэж бичихлээр хүмүүс буруу бичлээ гэж хэлж болох юм. жишээ нь АНУ-д олон од, олон сайхан урлагын нэртэй хүмүүс байдаг гэх мэтээр.
Миний бодлоор энэ бол өнгөц хийж буй дүгнэлт гэж үзэж бүрэн үндэслэлтэй гэж бодож байна. Учир нь АНУ-д Michael Jackson олон байддаггүй. тэр хүн нэг л байдаг. түүнээс биш Michael Jackson-ыг дуурайсан хүн од биш. Бас тэр жинэхэн ОД хүмүүс нь ямар их хөдөлмөрлөж, ямар их зовлон туулж мөн тэр хэмжээний бэрхшээлийг даван гарч байж тийм ОД болсныг энд хэлэх илүйц гэж бодож байна.
АНУ-д энэ дэлхийн тив болгоны олон сая хүн очиж түүнээс асар өндөр шалгуурыг даван шигшигдэж байж Од болдог болохоос биш Монголд байдаг шиг нэг дуу дуулаад л од болно гэж байхгүй биздээ.
Эндээс энгийн нэг логик дүгнэлт хийвэл Монголын бүх дуучид ОД юм байна гэсэн дүгнэлт хийж болох гээд байна.
Та бүхний Монголын нийгэмд байгаа бөх, лам нарын талаарх сэтгэгдэл ямар байдгийг сонсохыг хүсч байна.
Найзууд өөр өөрсдийн саналаа уралдуулна гэдэгт итгэлтэй байна.

Monday, November 1, 2010

Мөхөж яваа иргэншил, улс үндэстэн дуу хуур, урлаг уран сайхандаа живдэг гэх бас нэгэн онол өнөөгийн Монголыг хатгаад авах шиг. Хэрэв урлаг уран сайхан нь цэцэглэж л байвал цаанаа “но”-той гэж иргэншлийн онолд тэгж заадаг юм байна даа?

Энэ хэт их дуу, хуур, урлаг уран сайхныг тахин шүтэх нь тийм ч бас сайн зүйл биш бололтой.
Үүнийг хамгийн сайн хэрэгжүүлсэн улс нь Хятад юм байна. Өвөр монголыг ганц энэ зүйлээр л мөхөөж чадаж байгаа гэж ярьдаг юм байна лээ.

Энэ талаар найзууд ямар бодолтой байна. Санал онолоо хуваалцаач андуудаа.

Цаашид би энэ блог-ыг ашиглаж олон зүйлд санал авч байх болно. Энэ нь эргээд бидэнд хэрэгтэй зүйл болох болов уу? Үүнд:
1. мэдээлэл солилцох
2. бага ч гэсэн бичиж байвал өөрийн санал бодлоо үгээр зөв зүйтэй, дэс дараалалтай, оновчтой илэрхийлж сурахад бага ч болтугай дөхөм болох болов уу гэж бодлоо.