ДААТГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Нэг. Хэн, Хэзээ, Хаана энэ бизнесийг үүсгэсэн тухай товчхон тайлбар:
Анх Англид 1356 онд даатгалын гэрээг хийсэн тухай түүхийн хуудаснаа тэмдэглэжээ. Энэ нь далайн тээвэртэй холбоотойгоор үүссэн гэж үздэг. Далайчидад адал явдал, олз, зовлон зүдгүүр, аймшигт догшин хар шуурга зэрэг адал явдал, эрсдэл, бэрхшээлээр дүүрэн урт, удаан хугацааны аялалд нь тааварлахын аргагүй гэнэтийн “учрал” бэрхшээл дүүрэн байдаг. Тухайн үеийн хөлөг онгоц нь өнөөгийн бидний нийгмэд хэрэглэж буй хөлөг онгоцноос тэс өөр бөгөөд дан ганц модоор хийсэн хөлөг онгоц байдаг байв.
Тэд хэдэн арван сар, жилээр далай тэнгисээр тэнvvчилж явахдаа тэд олсон олзоо төдийгvй алтан амиа алдах нь ч элбэг байдаг байсан байна. Чухам энэ үеэс эхлэн Далайчид, тэдний ард үлдсэн гэр бүл анх даатгал гэдэг бизнес болох “САН”-г цуглуулан хуримтлуулж эхэлсэн байна.
Далайчдыг аз сорьсон их аянд гарахынх нь өмнө тэд өөрсдөө болон гэр бүлийн гишүүд нь ттодорхой хэмжээний хураамж авч эрсдэл, хохирол, ам насаа алдах тохиолдолд хураамж төлсөн далайчинд болон түүний ар гэрт нь тусламж үзүүлэх болов.
Эрсдэл гэдэг зүйл нь нэг дор бүх зүйлийг ихэвчлэн үндэсээр нь устгаж дуусгадаггүй тул эрсдэлд өртөөгүй зарим зүйл нь бүрэн үлддэг. Хуримтлуулсан мөнгөн хөрөнгө “САН”-гаас эрсдэлд орсон зүйлд нь өөрөөр хэлбэл түүнийг буцаан сэргээх зардлыг өгч үлдэх хэсэг нь тухайн санг бүрдүүлсэн этгээдийн ашиг болж энэхүү өвөрмөц бизнесийн төрөл нь өнөө бидний үе хүртэл улам бүр боловсронгуй болж хамрах хүрээ нь нэмэгдэн, үйл ажиллагаа нь улам бүр тогторжиж, хамгийн гол хүчин зүйл болох хуримтлалын “САН” нь улам бүр нэмэгдэн бэхжиж ирсэн.
Энэ үеэс л эхлэн даатгалын бизнес, түүний салбар хөгжих үндсэн тавигдсан гэж үздэг.
Дараа нь 1774 онд Англид энэ бизнесийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, Дэлхийн түүхэнд даатгалын хуулийг баталсан байдаг.
Дэлхийд даатгалын систем өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад Монголчуудын хувьд даатгал нь харьцангуй шинэ ойлголт юм. Тухайлбал 1934 онд тухайн үеийн Сангийн яамны дэргэд даатгалын газар шинээр байгуулагдаж үйл ажилагаагаа эхлэж байсан бөгөөд дараагаар нь Даатгалын тухай бие даасан хуулийг баталсан.
Өнөөдрийн байдлаар Монгол улсад ердийн даатгалын буюу арилжааны даатгалын 15, урт хугацааны даатгалын буюу амьдралын даатгалын 1 компани 2004 онд шинэчлэн батлагдсан Даатгалын тухай хуулийн дагуу даатгалын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор эрх /тусгай зөвшөөрөл/ аван үйл ажиллагаа явуулж байна.
Дэлхийд даатгал өндөр хөгжсөн, ашиг орлого, нөхөн төлбөр олголтоороо тэргүүлдэг орнуудыг товчхон дурьдвал АНУ, Англи, Япон зэрэг улсууд байдаг. Эдгээр улсуудад даатгал гэдэг зүйл нь хүний өдөр тутмын амьдралын хэвшилд зайлшгүй байх ёстой зүйл болтлоо тогтворжин, хөгжсөн байдаг.
Хоёр. Даатгалын тухай ойлголт өнөөгийн түвшинд:
Хүний амьдралын хамгийн чухал зүйл нь амгалан тайван байдал, эрүүл энх, аз жаргалтай байхад оршидог бөгөөд энэ үүнийг тогтвортой, айдасгүй, гэнэтийн хүчин зүйлээс үүсэх үр дагаварыг бууруулж, санхүүгийн огцом хүндрэлээс цогц хэлбэрээр хамгаалж чадах цорын ганц зүйл нь ДААТГАЛ юм.
Даатгалын эдийн засгийн агуулга нь даатгалын аль нэг санд хураамж төлж оролцсон гишүүнд учирсан хохирлыг энэ санд оролцсон гишүүдийн хэмжээнд хуваарилах явдал байдаг ба даатгалын сан байгуулах гол зарчим нь хохирогчийн тоо даатгуулагчийн тооноос бага байх тэр магадлалд түшиглэн ажилладаг.
Даатгалын үндсэн гол зарчим нь урьдчилан тооцоолох боломжгүй гэнэтийн саад, бэрхшээлээс өөрийгөө хамгаалуулахын тулд даатгалын байгууллагад урьдчилан төлбөр төлж, хэрэв даатгалын тохиолдол болсон үед түүнээс үүдэн гарах санхүүгийн бэрхшээлээ даатгалын байгууллагаас гаргуулан авахад оршдог. Гэхдээ энэ нь төлбөр төлсөн л бол заавал нөхөн төлбөр авна гэсэн үг биш юм. Тухайлбал даатгагч болон даатгуулагч нар хоорондоо гэрээ байгуулан юуг даатгах, ямар эрсдлээс даатгах, эрсдэл тохиолдсон үед ямар нөхөн төлбөр авах, ямар нөхцөлд нөхөн төлбөр олгохгүй байх, үүндээ зориулан хэдэн хувиар тооцон ямар төлбөр зэргийг нарийвчлан тусгасан ДААТГАЛЫН ГЭРЭЭ байгуулдаг.
Даатгалын нь эрсдэл тохиолдсон үед тухайн даатгалын зүйлийг сэргээн засварлахад зориулагдах ёстой болохоос даатгалаар дамжуулан бизнес хийх хэрэгсэл биш юм.
Даатгалын ангилал, төрөл, хэлбэр. МУ-ын Даатгалын тухай хуульд зааснаар даатгал нь урт хугацааны даатгал, ердийн даатгал гэж 2 ангилдаг. Харин төрлийн хувьд сайн дурын болон заавал гэсэн төрлүүдтэй байдаг.
За найзууд ингээд бичээд байвал маш их зүйл бичих юм байна. Тэгэхээр даатгалын тухай үндсэн ойлголтоо түр орхиод даатгуулахдаа юуг анхаарах хэрэгтэй талаар мөн дээр нь хаана даатгуулах талаар бичил зөвлөмж өгье. /Ер нь цаашдаа даатгалын эрх зүй нь талаар ном бичих хүсэл төрчихлөө тэгэхээр би өөрийнхөө хэмжээнд зөвхөн ганцхан уншигчтай байсан ч хамаагүй өөртөө зориулаад ном бичих гэж үзнээ хэхэхэ/ Энэ нь нэг талаар МОНГОЛ ДААТГАЛ ХХК-ийн сурталчилгаа мэт харагдаж болох боловч бодит зүйл шүү.
Даатгалд хамрагдахад анхаарах зүйл:
1. Ямар даатгалын компанийг сонгох
2. Тухайн даатгалын компанийн нэр хүнд, санхүүгийн чадавхи нь Монголын даатгалын зах зээлд ямар байгааг сонирхох. Үүнийг харахад амархан www.frc.mn гэсэн хаягт ороход бүх төрлийн мэдээлэл байгаа. Энэ нь эргээд танд эрсдэл тохиолдолдсон үед нөхөн төлбөр авах баталгаа чинь болно гэсэн үг.
3. Гэрээ болон гэрээт баталгаа /policy/-г сайтар унших. Энэ нь эрсдэлд орсон үед та өөрийгөө хамгаалах гол зүйл юм. Хүмүүсийн ихэвчлэн гаргадаг алдаа бол гэрээг уншихгүй гарын үсэг зурдаг. Дараа нь эргээд энэ нь таны эсрэг хэрэглэгдэх хамгийн гол баримт болдог.
4. Гэрээ болон гэрээт баталгаа /policy/ дээр гарын үсгээ зурах.
5. Тухайн даатгалын компанийн хэр олон салбар, төлөөлөгчийн газратай байгааг судлах. Учир нь таны даатгалын хамгаалалт зөвхөн Улаанбаатар хотод үйлчлэх ёсгүй бөгөөд Монгол орны хаа ч явсан цаг алдалгүй очиж үйлчлүүлэх боломжийг судлах хэрэгтэй.
6. Даатгалын гэрээнлд таны хүсч байсан хамгаалалт гэрээнд орсон эсэхийг сайтар харах. Учир нь ихэнх даатгалын компани нэрийг нь зөв өгсөн боловч дотор агууллага нь, гэрээний нөхцөл нь дутуу, өөр утга агуулга илэрхийлсэн байдаг.
7. Бусад даатгалын компанийн танд санал болгож буй хураамжийн хувь хэмжээг харьцуулан үзэх.
8. Хэрэв та их хэмжээний хураамжийн орлоготой даатгал хийлгэх гэж байгаа бол шимтгэлийн хувь хэмжээг сонирхох хэрэгтэй. Энэ шимтгэл нь хууль ёсны байдаг бөгөөд хүн хуурсан, залилсан, хахууль авсан, өгсөн асуудал огт биш юм. Тэгэхээр та зөвхөн өөртөө даатгуулахаас гадна өөр, танил найз нөхдийн ажлын газар, эд хөрөнгийг даатгалын байгууллагад зуучлан өгч шимтгэл авч болох юм. Монголын даатгалын зах зээлд шимтгэлийн тогтсон хувь хэмжээ ихэвчлэн 10-15 хувь байдаг. Энэ нь та тухайн даатгалын компанид 10 сая төгрөгийн хураамжийн орлого оруулсан бол 1-1,5 сая төгрөгийн шимтгэлийг ямар ч асуудалгүй авч болно гэсэн үг юм.
Монгол Даатгал ХХК-ийн хувьд даатгалын зах зээлд 76 жил ажилласан түүхтэй бөгөөд хамгийн том, хамгийн олон сүлжээтэй, хамгийн их нөөцийн сантай, хамгийн их нөхөн төлбөр төлдөг, нийт 15 даатгалын компанийн зах зээлийн орлогын 70 гаруй хувийг дангаар эзэлдэг Монголын анхны даатгалын компани юм. Энэ компани өнөөдрийн байдлаар 60 орчим нэр төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж байна. Тухайлбал:
Даатгалын хэлбэр | Даатгалын бүтээгдэхүүн |
Гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгал | Иргэдийн гэнэтийн ослын даатгал |
Хүүхдийн гэнэтийн ослын даатгал | |
ИАТ-ийн нисэх бүрэлдэхүүний гэнэтийн ослын даатгал | |
Гадаадад суралцагчдын гэнэтийн ослын даатгал | |
Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал | |
МУ-д түр зорчигчдын гэнэтийн ослын даатгал | |
Хилийн боомтоор дамжин өнгөрөгчдийн гэнэтийн ослын даатгал | |
Хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгал | |
Эрүүл мэндийн даатгал | |
Хөрөнгийн даатгал | Эд хөрөнгийн даатгал |
Нийтийн ба хувийн сууцны даатгал | |
Үүрэн телефон утасны даатгал | |
Гэр хашаа байшингийн даатгал | |
Түүх соёлын дурсгалт зүйлсийн даатгал | |
Бараа материалын үлдэгдлийн даатгал | |
Электрон тоног төхөөрөмжийн даатгал | |
Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал | |
Лангуу түрээслэгч, жижиг худалдаа эрхлэгчдийн даатгал | |
Бичиг баримтын даатгал | |
Төлбөрийн картын даатгал | |
Илгээмж шуудангийн даатгал | |
Уул уурхайн ашигт малтмалын даатгал | |
Газрын тос, байгалийн хийн даатгал | |
Газрын тос, нефть бүтээгдэхүүний даатгал | |
Авто тээврийн хэрэгслийн даатгал | Авто тээврийн хэрэгслийн даатгал |
Дугуйн даатгал | |
Ачааны даатгал | Гадаад ачаа тээврийн даатгал |
Дотоод ачаа тээврийн даатгал | |
Барилга угсралтын даатгал | Барилга угсралтын ажлын даатгал |
Газар тариалангийн даатгал | Үр тарианы даатгал |
Хүлэмжийн таримлын даатгал | |
Мал амьтдын даатгал | Малын даатгал |
Амьтдын даатгал | |
Агаарын хөлгийн даатгал | Иргэний агаарын хөлгийн их биеийн даатгал |
Авто тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал | Автотээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал |
Агаарын хөлгийн өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгал | |
Транзит болон гадаадын дугаартай авто тээврийн хэрэгслийн | |
Өмчлөгчийн өмнө операторын хүлээх хариуцлагын даатгал | |
Дугуйн хариуцлагын даатгал | |
Хариуцлагын даатгал | СӨХ-ийн хариуцлагын даатгал |
Бүтээгдэхүүний хариуцлагын даатгал | |
Зорчин явагч тээвэрлэгчийн хариуцлагын даатгал | |
Ачаа тээвэрлэгчийн хариуцлагын даатгал | |
Нотариатч, өмгөөлөгчийн хариуцлагын даатгал | |
Эмч, эмнэлгийн ажилтнуудын хариуцлагын даатгал | |
Удирдах ажилтны хариуцлагын даатгал | |
Цэцэрлэг, бага ангийн багш нарын хариуцлагын даатгал | |
НД-ын ажилтны хариуцлагын даатгал | |
Сэтгүүлчийн мэргэжлийн хариуцлагын даатгал | |
Олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын даатгал | |
Өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгал | |
Иргэдийн хариуцлагын даатгал | |
Ажил олгогчийн хариуцлагын даатгал | |
Ажиллагсдын хариуцлагын даатгал | |
Байгууллагын хариуцлагын даатгал | |
Гэрээний хариуцлагын даатгал | |
Хуулийн хариуцлагын даатгал | |
Санхүүгийн даатгал | Бизнесийн тасалдлын даатгал |
Зээлийн барьцаа хөрөнгийн даатгал | |
Цалингийн зээлийн даатгал | |
Бэлэн мөнгөний даатгал | |
Гүйцэтгэлийн баталгааны даатгал | |
Төлбөрийн тасалдлын даатгал |

No comments:
Post a Comment