Thursday, May 3, 2012

Энэ хаврын заал 2012,05,02

За сайн байцгаана уу дотоод гадаадын анд нөхдөө ? Спортын тойм бичилгүй удсан байна. Үгс хоорондоо эвлэхгүй эвгүй байна. Гэхдээ сурсан юм жоохон арчаад өнгөлөхөд буцаад хурдан сэргэдгийг та бүхэн юу эс андахав. Энэ жил бид гэрээгээ хийж амжилгүй, заалгүй хоцроод байсан билээ. Тэгээд л мэдээж өөрийн орох оронгүй хүмүүс шиг энд тэнд дэл сул айл хэсэж хоног өнгөрүүлдэг шиг л энд тэнд хаа хамаагүй, хэдийд ч хамаагүй, олдож л байвал юу ч яахав гэдэг шиг л заал авч явлаа. Гэтэл харин Гарьдаа маань бидний энэхүү хүндрэлийг тун сайхнаар шийдэж, бидний хэсэг найзууд өөрийн гэсэн гэрээт заалтай болж, тэр цаг дээрээ хэрэлдэж, тоглож, бэртэж, гадны хүмүүсийг ад үзэж ер нь юу дуртайгаа хийдэг болсон билээ. Тиймээс энэхүү зааланд тоглох эрхтэй болсондоо манайхан туйлын баяртай байгаа байх гэж найдаж байна. Мөн энэ дашрамд Гарьд найздаа баярлаж байгаагаа дуулгая. Thank you very much. Энэхүү заал маань бас дажгүй шүү. Цоо шинэ, шал сайтай, суудал элбэгтэй, дулаахан гээд л тоочоод байвал олон сайхан давуу талтай. Мөн дээрээс нь унаа тэргээ Онцгой байдлын ажилчидаар үнэ төлбөргүй харуулчихна. Ааааяаааа ийм тансаг нөхцөлд л бид заал авч байна даа. Ганц өөлөх юм гэвэл гэрэлтүүлэг бага сага бүдэг байгаа. За тэр ч яахав. Хүүхдүүд дээхнэ үед хүжийн галд ном уншаад болоод байсан юм чинь, бид нэг тиймэрхүү гэрэлд тоглоод байх байлгүй дээ. Дээрээс нь өдөр уртасаад намар хүртэл дахин гэрлийн асуудал үүсэхээргүй боллоо. Энэхүү сайхан нөхцөл бүрэлдчихээд байхад харин бидний байж байгааг дээ. Биби өчигдөрийн байдлыг их л зөөлнөөр хэлсэн байна лээ шүү. Чиний хэрэглэж буй арга уг нь их дипломат маягийн арга байна лээ. Хүмүүсийн санаа нь зовоод дараагийн удаа бага шиг хэрэлдээсэй гэсэндээ л Биби маань ингэж хэлсэн байх. Сайхан хэлсэн шүү. Гэхдээ үнэн хэрэгдээрээ аймар их хэрэлдсэн. Манай баг сүүлд нэг хожигдоод суухдаа цаг харсан юм. Тэхэд 20 цаг 25 минут болж байлаа. Тэгээд бид ярилцаад дахин нэг тоглочих цаг байна гэж үзээд хүлээгээд л суулаа. Байдаггүй шүү. Нөгөө хоёр баг маань хэрэлдсээр байгаад 35 минут тоглоод 21.00 цаг болдог байна ш дээ. КККК арай ч дээ. Тиймээс дараа дараагийн тоотой хэдхэн үлдсэн цагууд дээрээ болж өгвөл хэрэлдэхгүй байхыг хичээцгээе. Харин энэний өмнөх заал ёстой хэрүүл уруулгүй болсон шүү. Мөн өчигдөрийн маргаантай асуудлыг шийдэхээр Эрдэнэсайхан тэргүүтэй түр хорооныхон YOUTUBE болон бусад ном сударыг судлаад, Пүүжээ Сээгийнх шиг тохиолдолд хэнд нь алдаа өгч, аль тал нь бөмбөг гаднаас тоглолтонд оруулахыг тодруулж өгнө үү. Энэ удаагийн зааланд яах аргагүй Тэнгис сайн байсан гэдэгтэй хүмүүс санал нийлж байгаа байх. Дундын шидэлтүүд болон оролтууд гайхалтай байсан шүү Тэнгисээ. Баяр хүргэе. Энэ удаагийн MVP-ээр Тэнгис шалгарч байна. Мөн энэ удаагийн заалан дээр гайхамшигтай өндөр проценттойгоор Меко гуай гурван онооны шидэлтүүдийг гүйцэтгэснийг магтан дуулмуй. Махийж ирээд л аймар шидэж байна лээ шүү. Шидэлтийн траекторийг харах юм бол бөмбөг нь кольцоондоо хүрэх юм уу даа гэмээр л шиднэ. Тэгтэл тэр нь цэвэр орж байх жишээтэй. Мөн Гарьдаа сайн байсан. Хуягаа мэдээж самбарт ноёрхсон хэвээр. Харин сүүлийн үед Очироо дажгүй болоод байгаа шүү. Уг нь арагшаа үсрэлттэй спин шидэлт хийвэл, ийм урт хүнийг дарах хүн олдохгүй дээ. Батбаярын оролтууд гоё болсон. Цогтоогийн нэг оролт бүр гайхамшигтай болсон. Бибиг хуураад ганцаараа гарч ирээд аймар цацалт хийсэн шүү. За товчхондоо нэг иймэрхүү. Эргээд comments хэсэг дээр уулзацгаая.

5 comments:

  1. Энэ MVP зургийг харахад одууд тоглолтондоо ирж байгаа юм шиг л харагдаж байна шдээ. Одоо тэгээд чихэвч зүүчихвэл ч яг мөн дөө.

    ReplyDelete
  2. ene humuus bur blog uzehee baijee bibi. end tavisnaas facebook deer tavih yum uu esvel ene blogoo amiluulalah zorilgoor endee post hiij baih uu ?

    ReplyDelete
  3. Ene blogt hun orhoo bsan shudee. Bgaagaas manaachaaraa bi l bn daa.

    ReplyDelete