Аавын бийд хүнтэй танилц агтны бийд газар үз гэж үг байдаг даа. 2006 онд аав маань шижлэх ухааны гавъяат зүтгэлтэн болоод бяцхан цайллага хийсэн юм. Со ахын хэлснээр бол тэнд Монголын ТОЛГОЙ баячууд цугларсан байсан. ТОЛГОЙ БАЯЧУУД гэдэг нь мэдээж эд хөрөнгө зооринд биш биш эрдэм ном толгойдоо хураасан эрдэмтэн мэргэд, доктор профессорууд, оюунлаг хүмүүс байсан юм. Тэнд ардын уран зохиолч Д. Пүрэвдорж гуай, нэрт орчуулагч гадаад явдлын сайд асан Гомбосүрэн гуай нартай танилцаж гэрт нь хүргэж өгөх аз тохиосон юм. Машин дотор маань болор цом болоод байгаа юм шиг л хоёр мундаг хүн толгой холбож хоорондоо яриад ёстой эрүү мултлах шахсан даа. Эгч маань их сэргэлэн Пүрэвдорж гуайтай зургаа авхуулж амжсан харин би зураг авхуулах гэхэд хүсхэд хясна гэгчээр өнөөх аймаар Nikon-ий маань баттерей дууссан даа. Пүрэвдорж гуайгаас хэдэн ном гарын үсэг зуруулж авах ам өчгийг нь авсан боловч юмыг хойш тавьдаг лазан зангаар явсаар байгаад ардын уран зохиолч маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн дээ.
Өнөөдөр Монголын шинэ жилийн өмнөх өдөр хүн бүр л үндэсний ёс уламжлалаа дээдлэн шинэ гарч буй оноо сайхан угтах гэж байгаа. Гэхдээ бид хэл соёлоо улам бүр мартаж байгаагаа төдийлөн анзаардаг болов уу. Амьдаагийнхаа нэг шүлгийг та бүхэнд хүргэе гэж бодлоо
Санхүү банкны сэсчээмтэй
Сантехникийн слесарьтай
Барьцааны ломбардтай
Баталгааны нотариаттай
Хувийн кодтой
Хувцасны моодтой
Галын командтай
Газрын кадастртай
Орцондоо номертой
Ордондоо камертай
Зайгуулын траншейтай
Зайлуулгын трактортай
Хогийн пүүнкэртэй
Хоол нь поорцтой
Яам нь менежертэй
Ямаа нь кашмертай
Ууцандаа массажтай
Утсандаа мессэжтэй
Тестээр шалгадаг
Тендерээр уралддаг
Шоконд ордог
Сейфэнд нуудаг
Плита наадаг
Плитка залгадаг
Хийсэн бүтээл дессартаци
Хичээлийн давтлага консультаци
Өргүүр шат лифт
Өндөг араа лүфт
Цаасан хүүдий пакет
Царсан шал паркет
Томхон танхим заал
Тойрон бүжвэл баар
Хурлын дарга спикер
Хувийн дугаар регистр
Яриан жүжиг драм
Янзын хүрээ раам
Санаандгүй явдал сюрприз
Салбан өмд тарпеез
Нүхэн гарц тунель
Нүнжигтэй эд оригнал
Алхаж яваа нь лидер
Адагт үлдсэн нь лоодор
Мулгуу нь пакт
Муу нь акт
Амьсгал хордвол угаар
Аюулд өртвөл аваар
Оноол ажил норм
Онцлох хувцас форм
Цэргийн дуулга каск
Цээрийн баг маск
Гэрийн тавилга мебель
Гэрлийн утас кабель
Халуун уур паар
Хальсан бөмбөг шаар
Сахлын хутга бритка
Саравчтай малгай кепек
Тааран шалбуур жинс
Тарчиг тэтгэвэр пенс
Эрээвэр зууш салад
Эмчийн нөмрөг халад
Элдэв шүхэр зоонтог
Эрвээхэй зангиа паантиг
Үнэ хямдрал сээл
Үнгэг шохой мээл
Үзэх зүс имиж
Үлэг жаал дэбил
Чимэгт зар реклам
Чихэвч мөр рэглаам
Илүү зан хобби
Ихсийн булагнал лобби
Сайн дуу хит
Сагсны байр шит
Нүдний шил оптик
Нүүрний гоёл косметик
Тунгийн тариур шприц
Турсган цавуу скоч
Аюулын нөөц фонд
Арилжааны өөш бонд
Үзэсгэлэнт бүсгүй оны мисс
Үдшийн мэдээ сити нюүс.
Сантехникийн слесарьтай
Барьцааны ломбардтай
Баталгааны нотариаттай
Хувийн кодтой
Хувцасны моодтой
Галын командтай
Газрын кадастртай
Орцондоо номертой
Ордондоо камертай
Зайгуулын траншейтай
Зайлуулгын трактортай
Хогийн пүүнкэртэй
Хоол нь поорцтой
Яам нь менежертэй
Ямаа нь кашмертай
Ууцандаа массажтай
Утсандаа мессэжтэй
Тестээр шалгадаг
Тендерээр уралддаг
Шоконд ордог
Сейфэнд нуудаг
Плита наадаг
Плитка залгадаг
Хийсэн бүтээл дессартаци
Хичээлийн давтлага консультаци
Өргүүр шат лифт
Өндөг араа лүфт
Цаасан хүүдий пакет
Царсан шал паркет
Томхон танхим заал
Тойрон бүжвэл баар
Хурлын дарга спикер
Хувийн дугаар регистр
Яриан жүжиг драм
Янзын хүрээ раам
Санаандгүй явдал сюрприз
Салбан өмд тарпеез
Нүхэн гарц тунель
Нүнжигтэй эд оригнал
Алхаж яваа нь лидер
Адагт үлдсэн нь лоодор
Мулгуу нь пакт
Муу нь акт
Амьсгал хордвол угаар
Аюулд өртвөл аваар
Оноол ажил норм
Онцлох хувцас форм
Цэргийн дуулга каск
Цээрийн баг маск
Гэрийн тавилга мебель
Гэрлийн утас кабель
Халуун уур паар
Хальсан бөмбөг шаар
Сахлын хутга бритка
Саравчтай малгай кепек
Тааран шалбуур жинс
Тарчиг тэтгэвэр пенс
Эрээвэр зууш салад
Эмчийн нөмрөг халад
Элдэв шүхэр зоонтог
Эрвээхэй зангиа паантиг
Үнэ хямдрал сээл
Үнгэг шохой мээл
Үзэх зүс имиж
Үлэг жаал дэбил
Чимэгт зар реклам
Чихэвч мөр рэглаам
Илүү зан хобби
Ихсийн булагнал лобби
Сайн дуу хит
Сагсны байр шит
Нүдний шил оптик
Нүүрний гоёл косметик
Тунгийн тариур шприц
Турсган цавуу скоч
Аюулын нөөц фонд
Арилжааны өөш бонд
Үзэсгэлэнт бүсгүй оны мисс
Үдшийн мэдээ сити нюүс.

энэ бас гоё хэлжээ, өнөө өглөөхөн л Монгол хэлний үгийн баялагын талаар ярьж явлаа.
ReplyDeleteхарин тийм байгааз
ReplyDelete