Toyota-г хараад байхад Land cruiser шинэ сери-ээ гаргаад хэдэн жилийн дараа зарим нэг өөрчлөлтүүдийг хийдэг. Жишээ нь: 80 сери гэхэд 1990 онд үйлдвэрлэгдэж эхлээд явцын дунд цуваа 6 цлиндиртэй 4500 сс багтаамжтай 1FZ-FE мотор, 1HD турбо дизел мотор, 2 айрбаг, СД хөгжим, ABS тормозны систем гээд олон зүйлийг нэмсэн. 100 серийн хувьд 2000 оноос IFS (Independent front suspension) буюу үл хамаарах тэнхлэгтэй 105 хувилбар, өндөрлөх систем, шарвалтын эсрэг систем, GPS, хянах самбар, урьд хойд гэрэл, спойлер камер, жолооны хүрдэн дээрх удирдлагын систем, обуд дугуйны хэмжээ томрох гэх мэт өөрчлөлтүүдийг байнга хийдэг. Мөн 40 (1997 онд), 50(2000 оны сүүл), 60(2010 оны сүүл) жилийн ойн тусгай тоноглолтой машинуудаа зах зээлд цөөн тоогоор Limited edition, Collector's edition нэртэйгээр гаргадаг. Энд нэг зөрүүтэй ойлголт байдаг нь 40, 50, 60 жилийг ТOYOTA компаний ой гэж андуурах явдал их бий. ТOYOTA компани 1937 онд байгуулагдсан харин LAND CRUISER-г 1951 оноос хийж эхлэсэн. 80 серийн лимитед эдишн-г ТOYOTA-н 60 жилд зориулсан болов ч Ландын 40 жил гэсэн нэр хаяг доор гаргасан. Гэхдээ энэ нь ойн гэхээс илүү 80-н сүүлийн загвар гэдэг талаасаа зах зээлд гаргасан яагаад гэвэл 1998 онд 100 сери зах зээлд нэвтэрсэн. Түүнээс хойш он тооллоо ойролцоо мөрдөөд явсан.
100 серийг танилцуулснаас яг 10 жилийн дараа буюу 2007 оноос үйлдвэрлээд 2008 онд 200 сери зах зээлд гарсан. Моторын сонголт
Бензин
- 4.0L V6
- 4.6L V8
- 4.7L V8
- 5.7L V8
- 4.5L V8
Шинэ технологиуд:
- SMART ENTRY түлхүүр эргүүлэлгүй хаалга онгойлгох
- SMART START товчлуураар асаах унтраах
- CRAWL CONTROL бартаат замын нөхцөл байдалд тохируулан жолооч зөвхөн жолоогоо залхад хөлийн ажиллагаа буюу хааз, тоормозыг машин өөрөө хийгээд өгөх систем
- DOWNHILL ASSIST CONTROL уруугаа буухад дээрхтэй ижил үйлдэл хийнэ
- KDSS (Kinetic Dynamic Suspension System) бартаат замын нөхцөл байдалд тохируулан урьд ба хойд тэнхлэг нь шахуургийн тусламжтайгаар дугуйны дээш доош явалтыг нэмэгдүүлж эргэлт дээр машиныг тэнцвэржүүлдэг
- Ухрах камер
- Халдаг савхин суудал зэргийг дурьдаж болох юм. Манайхан энэ системүүдтэй аль хэдийн танил болсон тул олныг нуршилгүй шинэ загварт юу шинэчлэгдсэн талаар өөрийн ойлгосноо бичье.
2012 оны загварын танилцуулга дээр дараах өөрчлөлтүүд орсон байна.
Эхлээд exterior буюу гадна тал
урьд их гэрлийн доод хэсэгт LED гэрэл оруулж өгсөн.
Хуучин манангийн гэрэл дөрвөлжин байсан бол
Шинэ манангийн гэрэл дугуй хэлбэртэй
Толин дээрх дохио суурилуулсан
Шинэ арын гэрэл LX570-тай нилээн төстэй
Дотор тал:
Хянах самбар маш олон мэдээлэл багтааж байна
Эдгээр өөрчлөлтүүд бол аль ч автомашин үйлдвэрлэгч тодорхой хугацааны дараа хийдэг л зүйл. Харин хамгийн гайхамшигтай өөрчлөлтүүдийг та доорх зураг болон видеогоос харах болно.
5 төрлийн бартаат замаас сонгож амортизатороо тохируулах. Иймэрхүү систем RANGE, GMC-д байдаг шиг санагдаж байна.
Дэлхийд анх удаа танилцуулж байгаа OFF ROAD TURN ASSIST буюу богино зайд эргэлт хийх систем
Нэг товчлуур дараад эргэж буй талын арын дугуйг эргэлтийн зарим хэсэгт түгжиж байх шиг байна. Ингэснээр машиныг маш богино зайд эргүүлж чадаж байна.
CRAWL CONTROL-г 5 шатлалтай болгож замын нөхцөл байдалд илүү сайн ажиллахаар болгосон байна.
Мотор:
Мотор солигдсон талаар мэдээлэл олж чадсангүй видео реклам дээр шинэ 4.6 мотор гэсэн бичиг байхыг бодвол арай бага иддэг мөртлөө илүү хүтэй мотор гарч ирсэн байж магадгүй л юм.
за нэг иймэрхүү өөрчлөлтүүд гарсныг чадан ядан тайлбарлалаа. Алдсан оносон зүйл байвал хүлцэн хүлээж аваад залруулаарай. Видеог бас орууллаа.














Бас 1-2хон зүйл нэмэхэд: Монгол дох нээлтийг Батжаа нь хариуцан хийсэн. Дэлхийн премьерээс 2хон сарын дараа... хэхэх жаахан онгирчихлоо...
ReplyDeleteЭко-д би уул нь 200-ын 3 хавтас speficication тайлбартай каталог өгсөн байгаа. 200 унадаг хүмүүс сонирхож үзэж болно шүү...