Sunday, December 18, 2011

Үндэсний газар зүйн сувгийн сурвалжлагч Марк Лионгийн бэлтгэсэн фотог та бүхэнд тайлбарынх нь хамт хүргэж байна.

Нийслэлд оршин суудаг 1.2 сая иргэдийн тал хувь нь жижиг сууц “гэр” -т амьдардаг. Гэр хороололд оршин суугчид нүүрсийг ил зууханд хэрэглэх бөгөөд дэлхий дээрх хамгийн бохирдолтой хот.

Хотын захын хороололд амьдардаг Г.Очхүү өөрийн охин Анукатай Iphone утаснаас видео үзэж байгаа нь

Г.Очирхүү,түүний хадам эцэг Жааяа нар өвөл үхсэн хонин сүргийн дэргэд. Жааяа хэлэхдээ: “Эдгээр хонь бол миний амьдрал,1100 хонин сүргээс 800 хонио алдлаа. Одоо би ядуу хүн боллоо” хэмээсэн юм.

Монголын ногоон далай. Гурван сая хүн Аляскаас том газар нутагт амьдарч байна.

2013.miniih.com

2013 оноос бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх Оюутолгой компани. Тус уурхай дэлхийн нийт зэсний 3 хувийг үйлдвэрлэнэ.

Улсын наадам

Монголын барилгын компаний эзэн, уяач Бат-Эрдэнэ өөрийн туслахдаа Улаанбаатарын баяр наадамд амжилттай оролцоорой хэмээн зөвлөгөө өгч байна.

Жүжигчин Мөнхцэцэг Улаанбаатарын хорт утаа эх, хүү хоёрт хэрхэн нөлөөлж байгааг уран бүтээлээрээ илэрхийлж байгаа нь.

1o дугаар сарын хүйтэн шөнө. -40 хэм хүрдэг Улаанбаатарт архичид архи хэтрүүлэн хэрэглэснээс болж хөлдөж үхдэг.

Ажилгүй залуучуудын дунд Нацист Германы бүргэдийн шивээс хийлгэх хүн олон. Фашист үзэлтэй залуучуудын тоо улам өсч байгаа нь Чингис хааны догшин зантай холбоотой байж мэднэ.

Гэр хорооллын хүүхдүүд хүйтэн Туул голын усанд тоглож байгаа нь.

No comments:

Post a Comment