Wednesday, August 24, 2011

ӨГЧ АМЖААГҮЙ БЭЛЭГ


За дахиад л бусдаас будаа идэж байгаадаа найзуудаасаа хүлцэл өчье. Энэний зохиогч нь, эсвэл эзэмшигч нь хэн ч байсан бас зөвшөөрөлгүй хуулсанд бас уучлал гуйж байна. Гэхдээ сургамжтай, бас анхаарах зүйл байгаа болохоор найз нөхөдтэйгөө хуваалцмаар санагдаад тавьлаа. Өгүүллэгийн нэрийг нь харин өөрчилмөөр санагдаад

Түүнийг өөртеө үйлчлэх дэлгүүрт орж явтал кассчин нэгэн бяцхан хүүд мөнгийг нь буцаан өгч байв. Хүүг харахад тав зургаан настай хүү байлаа.
Кассчин: "Уучлаарай! Миний дүү, чиний мөнгө энэ хүүхэлдэйг авахад хүрэхгүй байна" гэлээ. Бяцхан хүү хажуудаа байсан настай эмэгтэйд хандаж "Эмээ та миний мөнгийг хурэхгүй гэж бодож байна уу?" гэхэд эмээ нь "Хүү минь! Чи энэ мөнгөөрөө энэ хүүхэлдэйг авч дийлэхгүй нь бололтой. Чи эндээ байж бай, би энэ дэлгүүр дотор таван минут яваад үзье" гэснээ түргэн гэгч нь алхаад явчихав. Хүү хүүхэлдэйгээ гартаа барьсаар байлаа. Түүний сониуч зан хөдөлж, хүү рүү дөхөн очоод, энэ хүүхэлдэйг хэнд авч өгөх гэж байгааг нь асуув. Хүү "Энэ хүүхэлдэйнд миний дүү их дуртай. Дүү минь Зул сарын баяраар өвлийн өвгөнийг энэ хүүхэлдэйг авчирч өгнө гэж итгэдэг байсан юм" гэхэд нь "Өвлийн өвгөн авчирч өгөх байлгүй дээ. Битгий санаа зов" гэлээ. Хүү их л гунигтай "Одоо ч өвлийн өвгөн энэ бэлгийг дүүгийн минь байгаа газарт аваачиж өгч чадахгүй биз дээ. Би ээждээ энэ хүүхэлдэйг өгч охин дүү рүүгээ явуулах гэж байгаа юм. Миний ээж ч гэсэн тийшээ тун удахгүй явна" гэв. Хүүгийн сэтгэл тун их хямарсан байлаа. Тэрээр "Миний дүү бурхантай хамт яваад өгсөн. Аав надад ээж минь ч гэсэн удахгүй бурхантай уулзахаар явна гэж хэлсэн. Тэгээд би ээжийгээ энэ хүүхэлдэйг дүүд минь хүргээд өгөх болов уу гэж бодсон юм" гэхэд түүний зүрх бараг л зогсчих шахлаа. Удалгүй бяцхан хүү түүн руу харснаа "Би ааваараа ээждээ дэлгүүрээс намайг очтол хүлээж байгаарай гэж хэлүүлсэн" гээд өөрийнхөө инээмсэглэж байгаа зургаа үзүүлэв. Тэгснээ хүү "Би ээждээ хүүгээ битгий мартаарай гээд энэ зургаа өгөх гэж байгаа юм. Ээждээ би их хайртай. Болдогсон бол намайг битгий орхиосой гэж хүсэж байна. Харин аав минь ээжийг жаахан дүүг аваад явах ёстой гэж хэлсэн" гээд өнөө хүүхэлдэй рүү тун гунигтай харж байлаа. Хүүг хараагүй байхад нь тэр түрийвчээ бушуухан гэгч нь уудлаад, жаахан мөнгө нэмэрлэж "Энэ хүүхэлдэйг авахад чиний мөнгө хүрэх нь үү, үгүй юу ахиад нэг асуугаад үзэх үү?" гэж хүүгээс асуулаа. Хүү "Тэгье, тэгье! Надад хангалттай мөнгө байгаа гэж би бодож байна" гээд хамтдаа тоолж эхлэв. Энэ мөнгө хүүхэлдэйг аваад зогсохгүй, жаахан задгай мөнгө илүү үлдэв. Бяцхан хүү "Бурхан минь надад хангалттай менгө өгсөнд баярлалаа" гэлээ. Хүү түүн рүү харснаа "Өнгөрсөн шөнө би бурханд энэ хүүхэлдэйг авахад хангалттай мөнгө байгаа эсэхийг хэлээрэй, би ээжээрээ дамжуулан дүүдээ явуулах гэсэн юм гэж залбирсан. Бурхан намайг сонссон байна шүү дээ" гэв. Тэгснээ "Би ээждээ цагаан сарнай авах хангалттай мөнгө өгөөрэй гэж гуйсан. Гэхдээ би Бурхнаас дэндүү их юм гуйж зовоомооргүй байна. Гэвч надад цагаан сарнай, хүүхэлдэй авах хангалттай мөнгө өгсөн байна шүү дээ" гэж хэллээ. Тэгтэл удалгүй өнөө эмээ нь буцан ирж, хүүг аваад явахад, тэр сагс аван дэлгүүр дотор явав. Бяцхан хүүгийн тухай бодол түүний сэтгэлээс огт гарч өгөхгүй байлаа. Тэгээд хоёр өдрийн өмнө орон нутгийн сонинд бичсэн нэг мэдээг санав. Энэ мэдээнд ачааны машинтай согтуу жолооч бяцхан охинтойгоо хамт явж байсан эмэгтэйн машиныг мөргөсен тухай бичсэн байсан. Бяцхан охин газар дээрээ нас барж, эхийнх нь амь нас дээсэн дөрөөн дээрээ байна гэж бичснийг саналаа. Арай энэ хүү өнөө гэр бүлтэй ямар нэг холбоотой юм биш биз гэж тэр бодлоо. Хоёр өдрийн дараа үүнийг нотлох гэсэн юм шиг сонинд залуу бүсгүйг нас барсан тухай гарсанд өөрийн мэдэлгүй баглаа сарнай худалдан авч бүсгүйн оршуулгын ёслолд оролцохоор явлаа. Цогцсон дээр баглаа цагаан сарнай, бяцхан хүүгийн зураг, цээжин дээр нь өнөө хүүхэлдэйг тавьсан байв. Түүний нулимс өөрийн эрхгүй урсаж, амьдрал минь тэр чигээрээ өөрчлөгдсөн юм шиг санагдав... Өөрийгөө орхиод одсон ээж болон охин дүүгээ хайрласан тэр хүүгийн хайр түүний сэтгэлд үүрд хоногшин үлджээ. Согтуу жолооч ганцхан хормын дотор бяцхан хүүгээс хайртай бүхнийг нь аваад явчихсан байна шүү дээ....

No comments:

Post a Comment