Найзуудаа бүгдээрэнгийх нь ар гэр ажил төрөл сайн биз дээ.
Бидэнд энэ зун нэг том ажил байгаа шүү. Анд нөхдийн овоог босгоод 3 жил өнгөрчээ. Энэ зун овоон дээр бэсрэг наадам хийж нутгийн ардуудыг цуглуулах санаатай байгаа юм байна. Барзоо Канад-с ирнэ гэсэн сураг дуулдлаа.
2008 оны зун анх босгосон овоо маань жил ирэх тусам өнгө нэмж хүндэтгэн очих хүмүүсийн тоо ч олширсоор байгаа.
2009 он
2010 он 3 үеийнхэн очсон байгаа биз. Аав, ээж, бид, үр хүүхэд
Бас жил болгон бидний аав ээж шиг минь угтаж амраагаад буцаадаг Чука ах Гэрлээ эгч 2 маань байгаа.
Багшийн хэлснээр энэ зун морь уралдуулж бөх барилдуулхад сумын захиргаанаас бас зөвшөөрөл авдаг юм байна. Тэгхээр эртнээс сайтар төлөвлөөд олон түмэн бүгдээрээ оролцож сайхан зүйл зохион байгуулъя. АНД-нхаа дурсгалыг хүндэгтээд энэ арга хэмжээг сайхан зохион байгуулхад бие, сэтгэл аль чадхаараа оролцоцггоё тэгэх үү олон түмээн. ТӨМӨР ХҮН МОНГОЛ ПҮҮСийнхэн ерөнхий зохион байгуулалтыг хариуцах уу?
миний ойлгосноор
1. Лам ном уншуулах
2. Морь (хэдэн насны морь уралдах, ямар бай шагнал байх талаар шийдэх)
зарим нь бас морио уяж бэлдэх байх
3. Бөх
4. Хүүхэд баярлуулах
гэсэн үндсэн ажлуудын хүрээнд төлөвлөгөө зохиогоод ажилдаа орцгоох уу?
7 сарын сүүлээр эсвэл 8 сарын дундуур аль нэгэнд нь байвал зүгээгр байх. Мөхөс миний баттай эх сурвалжаас сонссоноор бол 8 сарын эхээр бас ХУРИМтай юм шиг байна лээ шүү.



Мөхөс Жүпигийн өчлийг уншлаа. Санал нэг байна оо. Төмөрхүн-ийхэн ЗБ-дээд явбал... Бас хүн бүр тодорхой хэдэн цаас цуглуулаад шагналын байг гаргаж болно бх гэж бодож байна - ТВ, одон антен, радио, хивс өөр юу байдын... За хүмүүсээ саналаа өгөөрэй...
ReplyDelete1-рт За лам бол хаанаас ч олдох байлгүй дээ.
ReplyDelete2-рт Морь бол 3 нас байхад болох байлгүй дээ. Бага 3 ч юм уу.
3-рт Бөх гэхээр тэр хавийн хэдэн барилддаг залуусыг оролцуулах юм уу, аль эсвэл Хэнтий аймгийн бөхчүүдээс оруулах юм уу
4-рт Хүүхэд бол яахав дээ. Авч яваад л тэнд нь хөөрхөн уралдаан энэ тэр зохион байгуулхад болох байх. Аан бас нээрээ өөрсдийнхөө хүүхдүүдээс бусад хүүхдийг гэсэн санаа юу. За тэгээд энэ зурган дээрх шиг хүүхдүүд бол өөрсдийгөө баярлуулчих байлгүй дээ.
3-рт нэмэлтээр зурган дээрх шиг бөх бол ч яахав дээ. Иймэрхүү амны хүүхдээр хязгаарлахгүй биз дээ.
ReplyDelete4-рт хүүхэд нь Тэр хавийн хүүхдүүд гэсэн санаа. Зурган дээрх хүүхэд бол өөрөө өөрийг баярлуулаад көөлкөн көөлкөн тэнтэр тунтар алхаад л болчихно ш дээ. Угжийг нь бариулчихвал. Бөхийг сайн мэдэхгүй байна.
ReplyDeleteБүх талаар дэмжиж байна. Манай төмөр хүнийхэн зохион байгуулчих байлгүй. 7 сарын сүүлээр байсан дээр байх
ReplyDeleteTelmen: Саналыг бүрэн дэмжиж байна, ойрын хугацаанд бүгдээрээ нэг цуглахаараа ярилцаад хөтөлбөрөө гаргаад, түүндээ тохирсон төсөв гаргаад нийт хүмүүстэй хуваачихъя. Мөн зарим нэг компаниас бай шагнал даах санал гарч болох юм. Ерөнхий зохион байгуулалтыг Төмөрхүнийхэн хариуцаад бусад ажлын нөхдүүд хуваагаад авчихад болох байхаа. Гүенгийн санал зүгээр санагдлаа, бага 3 насны морь уралдуулаад, сумын залуучуудын дунд бөх, манайхнаас сонирхолтой нь хамт орж барилдаад, сум орон нутгийн болон өөрсдийн хүүхдүүдийг баярлуул
ReplyDeleteДэмжиж байна гэдэг ч юм уу, Төмөрхүн зохион байгуулах байлгүй гэж хэлээд орхиж болохгүй ээ. Саяхан мод тарих санал гаргаад л, дэмжээд, зохион байгуулагчид нь хүртэл байхад ажил болгож чадаагүй. Өмнөх клипний асуудал байна, би бэлэн гэж сонссоноос одоогоор үзэж хараагүй л байна. Гүенгийн санал дажгүй юм байна, гэхдээ үнэхээр зохион байгуулах гэсэн хүсэлтэй байх хэрэгтэй. Бид нар дэмжлээ гээд Төмөрхүн зохион байгуулах цаг зав байна уу асууж тодруулах нь зөв байх. Миний хувьд дэмжиж байгаа, гэхдээ зохион байгуулалтанд оролцож амжихгүй. Энийг зүгээр нэг яриад өнгөрөх биш, нилээн цаг зав гаргах ёстой шүү. Эхний ээлжинд зохион байгуулах хүнээ яг болгочихвол, тэр нь цааш нь авч явах хэрэгтэй болно. Хэрвээ орон нутагт ямар нэгэн юм зохиох бол өмнө нь дор хаяж 2-3 удаа очиж, сум орон нутгийн удирдлагуудтай уулзсан байх ёстой. Ямар хэмжээнд хийх үү, ямар зөвшөөрөл хэрэгтэй вэ, уралдах морь, барилдах бөхийн зар тараах, бэлдүүлэх, яг хаана хийх зэргээс өгсүүлээд ажил их бий шүү. Үнэхээр ажил болгоё гэвэл заавал нэг нь барьж авах ёстой. Төмөрхүн багийнхан саналаа нэг хэлээч.
ReplyDeleteББ хэлж байгаа зөв шүү. Тэгээд ярьж ярьж таг болдог байдал газар аваад байна шүү нөхдөө. Жүпи уул нь Төмөр хүмүүсийг арай зав зайтай нь гэж хэлсэн байх гэхдээ бусад нь бас завсар зайгаар нь оролцох хэрэгтэй. Тэгэхгүй бол амжихгүй шүү. Танил тал энэ тэрээрээ ярьвал хамаагүй хурдан бүтнэ шүү
ReplyDeleteДээр нь бас хэр өргөн хэмжээний хийх юм. Юугаар байлах юм гэдгийг сайн ярьж төсөв мөнгөө тооцохгүй бол
ReplyDeleteYaasan saihan medee ve ? Udaan ireegui naiz maani irvel saihan baina shuu. Naizdaa bolon ger buld n sain saihniig huseye.
ReplyDeleteMun nuguu Hentiid hiih arga hemjeeg buren demjij baina, Zurag avaltiin asuudliig naiz n buren daaya gej bodoj baina.
Photo archive hiine, mun mungu tugruguu hamtdaa tsugluulaad san bolgovol, bolomjiin uneer yag tuhain arga hemjeend zoriulsan albom hun tus burt
hiigeed dursgaj boloh yum, minii nemerleh sanaa ene baina shuu naiz naraa. Bi hamgiin gol n neg hund neg albom, 30 shirheg zurag ch yum uu tiimerhuu biadlaar neg tusuv gargaad uzeye, tegeed heduulee uulzangaa yariltsaya.
Hundetgesen,
Ankhaa
энэ зурагнуудыг хараад байсан чинь 2009 оны овооны зураг дээр Цогтоо ёстой баавартай зогсож байх чинь. Бод идсэн боохой шиг. Яг юунаас болсон юм бол доо... ккк
ReplyDeleteNeeree Puujee hashir hun bj tun evgui zurag tavijee! "Bod"toi n tsug tavitsan baihdaa yahav dee hahaha ene jil Barzogiihaa huriman deer songuulid yalsan huntei ochinoo. Odoo toirogtoo ner devshigch humuusiin anketiig tsugluulaad shalgaj uzen dee hahaha
ReplyDeleteхахахаха... Цогтын тойрогт сонгуулиар дандаа худлаа амалдаг нөхдүүд байдаг юм шиг байна. Ерөөсөө удаж чадалгүй унах юм. Эсвэл мань хүний шалгуур өндөр болчихсон, нөгөө нөхдүүд нь амалснаа биелүүлээд ч дахин сонгогдох боломжгүй болсон байдаг бололтой. САНТ МАРАЛ судалгааны төвийн мэдээллээс иш татав.
ReplyDeleteБишээ тэр сонгуульд ялсан нөхдүүд худлаа мөрийн хөтөлбөр боловсруулаад тэрэнд нь мань сонгогч хууртаж байгаам. Тэгээд яахав хулхидуулсанаа мэдэхээрээ Батзандан, Магнай тэргүүтэнтэй нийлээд л тайван жагсаал хийгээд унагаад байгаам даа гэж. Улс төрийн тоймч DZman
ReplyDeleteТэгээд л эдний тойрогт байнга нөхөн сонгууль болоод байдаг юм.
ReplyDeleteHarin suuliin 2 jil denduu undur shalguuruud taviad baih shig bailaa. Odoo bol shaardlaga baga tavina tseverhen A4-n tsaas baisan ch yahav uuruu shineer humuujuulendee hahaha
ReplyDeleteЭнэ сонгууль олон SMS бичсэн хүн шалгарсан байхаа.
ReplyDelete