Thursday, May 5, 2011

ЖАРГАЛТАЙ АМЬДАРЛЫН ЖОР


Өөрөө юм бичиж амжихгүй байгаа ч гэсэн энд тэндээс уншсан зүйлсээ найзуудтайгаа хуваалцмаар санагдаад. Хүний амьдрал гэдэг аугаа их мөртлөө маш богино ч юм шиг, өдий 30 гарчихаад шааригдаж явахад хийсэн юм байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Харин насны эцэст хэн их мөнгөтэй, эрх дархтай албан тушаалтай нь байсан нь биш, хэн илүү сэтгэл ханамжтай, жаргалтай амьдарсан нь хожих байх. Хүн бүр жаргалтай амьдрал гэдгийг өөрийнхөөрөө төсөөлөх байх, харин доор дурдсан зүйлс бол яах аргагүй хүнд хэрэгтэй, хийж байх ёстой зүйлсийн жагсаалт байна. Өөрсдийнхөө амьдрал хэвшил болгохыг хичээгээрэй, найзуудаа.


Сэтгэл тэнэгэр жаргалтай амьдрах тийм ч хэцүү биш. Солонго шиг сайхан мэдрэмжийг зүрх сэтгэлдээ мэдрэхэд алт, мөнгө, алдар нэр ч хэрэггүй. Жаргалтай амьдрах ямар энгийн гээч. Жорыг нь танд танилцуулъя.

-Өөрийн амьдралыг бусдынхтай хэзээ ч битгий зүйрлэ. Тэд бас дотроо юу мөрөөдөж байгааг та мэдэхгүй шүү дээ.

-Аливааг бүү хэтрүүл. Ажил, амралт, зугаа, цэнгэл аль алийг нь.

-Хов жив ярих болоод сонсоход цагаа битгий үр.

-Аль болох их мөрөөд.

-Атаа хорсол гэдэг цаг, энерги үрсэн ажил. Танд хүссэн бүхэн чинь байгаа.

-Өнгөрсөн амьдралаа өнгөрсөн цагт нь үлдээ. Болоод өнгөрсөн явдлыг дахин дахин бодож, хийгээд өнгөрсөн алдааг нь дэргэдэх хүндээ битгий сануул. Өнөөдрийн аз жаргалыг чинь булингартуулахаас цаашгүй.

-Амьдрал үзэн ядалтад зориулахад даанч богинохон. Хорссон сэтгэлдээ хөтлөгдөж явтал нар жаргана. Хэн нэгнийг хэзээ ч битгий үзэн яд.

-Аз жаргалын чинь түлхүүр бусдын биш, ганцхан таны халаасанд бий гэдгийг сана.

-Энэ амьдралыг сургууль гэж бод. Учрал тохиол, даваа гүвээ, баяр, жаргал бүхэн өөр өөр хичээлүүд. Та энэ сургуульд сурахаар ирсэн. Гагцхүү насан туршдаа.

-Аль болох инээ, хөгжилд.

-Маргаан болгонд дийлэх албагүй. Ялагдаж, заримдаа зөнд нь орхиж сур.

-70-аас дээш, 6-аас доош насныхантай аль болох их цагийг өнгөрүүл.

-Таны тухай бусдын юу гэж бодох нь огт падгүй зүйл.

-Ажил чинь чухал ч өвдөөд хэвтэхэд ажил биш найз нөхөд чинь аминд орно. Тэдэнтэйгээ холбоотой бай.

Харин бие болоод тархи эрүүл байхын тулд яах ёстой вэ?

-Өглөөний цайгаа хаан шиг ууж, өдрийн хоолоо хунтайж шиг зооглож, харин оройн хоолоо гуйлгачин шиг ид.

-Өнгөрсөн жил уншсанаасаа олон ном уншихыг энэ жил хичээ.

-Өдөрт 10 минут чив чимээгүй суу.

-Өдөр бүр 10-30 минут алх. Алхаж байхдаа инээмсэглэ.

No comments:

Post a Comment