Once upon a time гэчихжээ. хэхэ. Ойрд юу хийгээд байгаагаа, юунд хүрэх гээд байгаагаа ч ойлгохоо байлаа. 163 хоногийн өмнө ноолуурын салбарт хөл тавиж, бас мэргэжлээрээ (marketing) ажиллах болсондоо гүйэ мөн их хөөрсөн юм шиг байгаан. Тэгсэн байхгүй шүү... Бүр гайхаад л... FASHION гэдэг зүйлийг бүр ойлгохоо байлаа...
Би ч яахав байдгаараа гангалаад л, өөрийнхөө ганц цайныхаа ARMANI-гийн костюмаа өмсөөд л, Clarks-ийн гутлаа чирээд, Paul Simon-ний сорочкон цамцаа индүүдэн байж өмсөөд гарсан байхгүй... Бас болоогүй ээ, үнээрээ хамгийн хямд нь болох Mark & Spencers-ийнхээ зангиаг боож аваад гарсан гэж байгаа (жаахан хэтрүүлэг орсон байгаа шүү, хэхэ). Зарим хүмүүс намайг ингэх байсан байх даа, нөгөө онигоон дээр гардаг шиг, "Чи тэгээд хүний юм авчаад буцааж өгдөггүй юм уу?" гэж...
Уул нь дутахгүй л алдартай брэндийн хувцаснууд байгаа биздээ? За энэ яахав. Тэгээд бараг л хамраа сөхсөн шилдэг хувцаслалттай нөхөр үзэсгэлэн болох газар очвоо. Болоогүй ээ. Гадуураа юм өмсөхгүй байгаамаа, хаха. За тэгсэн очоод л ....ддог байна шд. Та нар эмэгтэйчүүдийг комплекддог энэ тэр гээл мэднээ дээ. Би тарган байна, царай муутай, хүн тоохгүй, үс муухай ... гээд л. За бараг л тэрэн шиг юм болж байна шд. Нөгөө их ганган НИЙСЛЭЛ ХҮҮ байхгүй, шууд л хүмүүсийн араар ороод л нуугдмаар байв. хэхэ инээдтэй байгааз. Уул нь би өөрийгөө тийм лаг FASHION GUY алхаад байна гэсэн яасан, байхгүй хэхэ. Юун нөгөө АРМАНИ хэхэ. Энүүгээр дээрх брэндүүлийг муулах гээгүй юм шүү. Би зүгээр өөрийнхөө мэдэрсэн зүйлийг хэлэх гэсэн юм.
Тэнд хэдэн арван мянган зочид байна. Бүгд л өөрийн стильтэй. Тийм л байх л даа олон сэтгүүл, номон дээр сегмент гэж зүйл байхгүй болж байна гэж бичээд байгаа нь үнэн ч юм шиг. Учир нь хүн бүр өөр стильтэй. Өөр өөртөө таалагдсан зүйлээ өмсөж эдлэнэ. Дургүй нь хүрвэл, бараг зөвхөн өөртөө зориулаад нэгэн брэнд, ер нь бол худалдааны тэмдэгт, гаргаад л өөрөө өмсөөд байх шиг. Улаан ягаан, ногоон, хөх цэнхэр, хар саарал, цагаан магаан гээд л ертөнцийн бүх л өнгө тэнд байна. Өмд нь л гэхэд урт богино, өргөн нарийн, трапеци, штаны, шорт... юу билээ, нөгөө калпитан... хаха зарим нэршлийг нь мэдэхгүй байж магад. Ноосон, ноолууран, жинсэн, ртузэн гэдэг билүү хэхэ. Ёстой л ёооз ёоозоороо... Нээрээ гэхдээ нэг ижил зүйл байнаа тэнд. Ихэнх дэгжин залуус нь богинохон нарийн өмдтэй байх юм. Шагайнаасаа дээш. Дээр нь бас их сонирхолтой нь дотуураа ягаан, ногоон, улаан гэх мэт оймстой байх юм гээч. Тэгсэн манай хэд намайг ингэнээ... Чи одоо бас юугаараа дутах уу, загварын компанийн маркетинг хариуцаж байгаа хүн ингэж хувцаслах хэрэгтэй биш үү гэнээ... За нөгөө Батжаа нь богино нарийхан өмд өмсөөд (тэр нь зүгээр нэг энгийн биш шүү), доогуур нь шар оймс өмсөөд, бариу пиджак өмсөөд гумдаар алхаад явжийна гэж бодъе. Хүмүүс араар энэ Батжаа шар хаднаас гарсан юм уу гэх байхдаа. За бас нөгөө пиджакных нь товч нь хүмүүсийн нүдэн дээр тасраад үсэрнээ бас. Хэхэхэ. Бодохоор инээд хүрээд байх юм. Заваарсан юм... За бас дээр нь тэнд гэдэстэй хүн байдаггүй ээ. Энэ бас нөгөөхийг чинь давхар комплексдуулаад авч байна шд. Бүтэн 3 өдөр гэдсээ татаж явсаар байтал гэдэсний булчин нь өвчихнө биз дээ? айн. Тэгээд л манай хэд намайг харахаараа шоолцгоогоод л... Гэдсээ гээд л... хэхэ за арай ч хэтрүүлчихэв үү...
За энэ ч яахав. Нөгөө CULTURAL SHOCK (соёлын шок)-д орж байна шд. Гэхдээ тэр дунд бахархмаар зүйл байлгүй л яахав. Манай ГОЁО-ийн бүтээгдэхүүнүүд, түүний үзүүлэн нь олныг гайхшруулж, худалдан авах сонирхлыг татлаа. Бид нар ч МОНГОЛ НООЛУУР гэж бардам гэгч нь танилцуулж, манай партнерууд маань маш их олз омогтой буцлаа. Жилийн захиалгаа 3хан өдрийн дотор авав. Италид GOYO гэдэг нэртэй, MADE IN MONGOLIA гэдэг шошготой бүтээгдэхүүнийг дахин маш олон дэлгүүр бутикууд худалдаалж, та нар ч олж харах нь байна шүү дээ.
За тэгээд л би гэдэг хүн гайхаад байх юм. Юу хийгээд байгаан бүү мэд. Энэ загвар, FASHION гэдэг юмыг ойлгох болоогүйдэг ээ... Бас нэг талаас ийм тийм юм МООДОНД орлоо гэж хэлэхэд хэцүү болж ээ. Бүх л юм загварлаг харагдаад байх юм.
Аан тийм, хэрэв тэнд миний харсан стилиудийг харахыг хүсвэл google дээр street fashion at Pitti Uomo 2011 гээд хайгаад үзээрэй... энд нэг линк үлдээе:
За ингээд замын тэмдэглэл шиг зүйлийг инээдтэйгээр бичихийг хичээв. Баярлалаа


nice nice. Би гэхдээ чамайг энэ салбарт ажиллаж чадна гэж бодож байгаа шүү. Угаасаа чамд сайн нөөц, бололцоо, чадвар бий. Гол нь жоохон даруухан байгаад байна уу даа гэж бодогдож байна. Эсвэл би ажилтай чинь ойр биш болохоор мэдэхгүй байж магад. Гэхдээ энэ салбарт бол их тэсрэлттэй байх ёстой юм биш үү. За тэгээд бүү мэд дээ, мань мэт бол нөгөө л хуучин хэв загвараасаа хэзээ ч салахгүй дээ. Гэхдээ ажлын шаардлагаар ч гэх үү шүүгээгээ харахад чөлөөт хувцас гэдэг юм бага болсон байна лээ, өргөн жинснүүдээ бараг л өмсөхгүй байна хэхэ.
ReplyDeleteWOW cool baby. Жилийн захиалгаа 3 өдөрт авлаа гэдэг сайхан сонсогдож байна шүү. Бодвол Zegna энэ тэр Монгол ноолуураар даавуу хийгээд зарах үе ойртож байгаа юм байна даа.
ReplyDeleteТэр моод энэ тэрийн хувьд бүх юм л зөвхөн тэр хүнд (tailored гэчихвэл fashion biz хүний хажууд буруудах уу) тохирсон байх тусмаа амжилт олж байна шүү дээ. веб хуудас гэхэд чиний үзэх харах дуртай юмыг нэг хуудсанд нэгтгээд + өөрөө хөтлөөд явдаг facebook бол чиний виртуал ертөнц.
АНУ-н зах зээлд Apple-ийн iOS, Google-ийн Andriod гэсэн үйлдлийн систем 2010 онд Blackberry-ийн RIM OS-г ардаа орхилоо. Тэдний олж хасран зүйл бол хүссэн зүйлээ суулгаад ашигла. Найдвартай ажиллагаа, хурдыг нь бид хариуцая гэсэнд байгаа. RIM өөрийн зүйлд хүмүүсийг сургах гээд 46%-с 28-руу шидэгдлээ.
Odoo tegeed l fashion blog eter shagaigaad l guigeed baijdee ene blogspot deer stoo hog negeeree baigaa. http://thesartorialist.blogspot.com/ eniig bol hardiim baigaazdee.
ReplyDeleteBas halti mongolchuud chini nastaivtaruud ni oros, zaluuchuud ni korea style huuguud bur hachin baishd ter mer heregtseeg ni harahgui yu. Bidnii nasniih ni europe style huuguud baih shig baidiishd.
@ Jupi: Chinii helj bgaa zuil bol yag unen. Bi bodood bna oo. Er ni Fashion gej um bhgui bolood bgaa um shig bna. Tend bur tiim flash mob yavaad bsan: Death of Fashion geed.
ReplyDelete@ Badmaa: Bi uzej chadahgui um bilee tiim um. hehe. Complexdood. hahaha.
@ Biggy: Yag odoohondoo um hiij chadahgui bna oo. Ooroo dotor ni sain oroh heregtei um bna lee.. Tegej baij l ...