Wednesday, December 15, 2010

Шартахгүйн тулд яах ёстой вэ?



Бид бүгд согтууруулах ундаа нь элгэнд муу гэж ярьдаг боловч ходоодонд ямар муу сөрөг нөлөөтэй байдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Тийм учраас алкохолыг хэрэглэх үед ходоодонд ямар ачаалал үүсдэг вэ? Түүнээс хэрхэн хамгаалах вэ?
Шарталт гэж юу вэ?
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний дараа бие махбодь, сэтгэл санаа тавгүйтэхийг бид шартах, ярианы хэлэнд зуун зарааг зулзагатай нь залгичлаа гэдэг. Шараа хүмүүс янз бүрээр тайлах нь бий. Шөл ууж, бэлэн гоймон идэж, зарим нь бүүр дахин архи, шар айраг уудаг. Хүн ер нь яагаад шартдаг юм бэ? Шараа ингэж тайлах нь зөв үү?
Шарталт яагаад үүсдэг вэ?
Алкохолыг их хэмжээгээр уувал элэгний ачаалал нэмэгдэж алкохолыг шүүж чадахгүйд хүрдэг бөгөөд ингэснээр ацетальдегид хэмээх бодис биед хуримтлагдах эх үүсвэр болдог. Энэхүү бодис нь биеийг хордуулагч химийн гаралтай бодис учраас эд эрхтнүүд маань хордсон гэдгээ бидэнд, дотор муухайрах, огиудас хүрэх, толгой өвдөх г.м шинж тэмдгүүдээр дамжуулж илэрхийлдэг байна. Өөрөөр хэлбэл шартана гэдэг нь бие их хэмжээгээр хордсон гэсэн үг юм.
Алкохолын шимэгдэл ба задрал
Биед орсон алкохол нь ходоод болон нарийн гэдсэнд шимэгдэн орсны дараа элгэнд задардаг.
Спирт ходоодонд удаан, харин нарийн гэдсэнд хурдан шимэгдэнэ.
Хүнсний бүтээгдэхүүн нь ходоодонд ороод боловсруулагдаад шуулуун гэдэсрүү очдог бол алкохол бол тийм биш.
Харин ходоодны үйл ажиллагаа муу, доголдолтой байвал ихэнх нь ходоодыг алгасаад нарийн гэдсэнд шимэгддэг.
Ходоодны үрэвсэл, хелико бактеритай, ходоодондоо мэс засал хийлгэсэн хүний хувьд шимэгдэх үйл ажиллагаанд саад учрах,мөн өлсгөлөн үед согтууруулах ундааг хэрэглэвэл алкохол нь ходоодны салст бүрхэвчийг гэмтээж, нарийн гэдсэнд шууд орон хурдан шимэгдэнэ. Тиймээс түргэн хугацаанд ухаангүй согтох, дараа өдөр нь толгой өвдөх, бие сульдах, огиулах, дотор муухайрах, шингэн алдах г.м шарталтын шинж тэмдгүүд илэрдэг. Алкохол хэдий чинээ ходоодонд удаан хугацаагаар байна төдий чинээ дараа өдөр нь шартах нь бага байна.
Иймээс хоол хүнс болон амттан /snack/ идэнгээ аажим аажмаар уувал алкохолын ходоодонд байх хугацаа уртасан, шимэгдэлт нь удааширч цусан дахь алкохолын хэмжээ бага болно.
Хэрвээ алкохолыг их хэмжээгээр хэрэглэвэл алкохолыг элэг задлаж чадахгүй болж Ацетальдегид хэмээх хортой бодис үүсгэдэг. Ацетальдегидийн хэмжээг хэтрүүлвэл ухаан санагаа алдаж, улмаар амь насанд аюул учрах магадлалтай.
Зах зээлд борлуулагдаж байгаа эм нь ацетальдегидыг хянаж байдаг.
Тийм учраас ходоодоо хамгаалах зоруилалтын эмийг байнга хэрэглэж заншицгаая.
Шартахгүйн тулд яах ёстой вэ?
Мэдээж архи согтууруулах ундаа уухгүй л байх хэрэгтэй!
Гэвч бидний амьдралд ажлын шаардлагаар, баяр ёслол, сэтгэл хөдлөл, найз нөхөдтэйгөө уулзах, уйтгар гуниг гээд юм юм л тохиолддог болохоор бид ууж таардаг. Хэтрүүлэхгүй байхыг хүсдэг ч нөхцөл байдлаас шалтгаалаад хэтрүүлсэн байх нь бий. Нөгөө талаар шартах нь зөвхөн алкохол хэтрүүлж хэрэглэснээс илэрдэггүй бөгөөд хүний биеийн онцлог, дааврын өөрчлөлт, биеийн эсэргүүцэл зэргээс шалтгаалаад бага хэмжээтэй уусан ч бие тавгүйтдэг. Тиймээс зараа залгисан мэт энэ таагүй мэдрэмжийг авахгүй, хамгийн гол нь бие эрхтнээ хордуулахгүйн тулд бид яах ёстой вэ?
Их наран улсад оффисын ажилтан буюу “salary man” –үүдын хувьд амьдралын үнэт зүйлсийн 1) ажил 2) хамт олонтойгоо ажлын дараа уух 3) гэр бүл багтдаг гэсэн судалгаа гарч байжээ. Үнэхээр ч Японд “номикай” буюу ажлын дараа хамт олноороо уудаг party маш түгээмэл боловч тэдний дунд элэгний өвчлөл харьцангуй бага байдаг.
Монгол Япон 2 түнш оройжин уугаад маргааш нь ажилдаа ирэхэд Япон залуу юу ч болоогүй мэт цовоо сэргэлэн, харин Монгол нь бие нь тавгүй өдөржин муухай царайлан Япон залуугийн бие сайтайг гайхан суусныг санаж байна. Үнэндээ Япончууд бие сайтайдаа ч биш, хамгийн гол нь уухаасаа өмнө эсвэл уусныхаа дараа хор гадагшлуулах эм уудаг, тэр нь бүүр заншил болсныг хожим мэдэж авсан юм.
Бид ч мөн биеэ хайрлаж тэдний энэ “нууц”-ыг мөрдлөг болгомоор санагддаг. Нэг үеэ бодоход манайд ийм төрлийн эм эмийн сангуудаар зарагдаж эхэлсэн бөгөөд ялангуяа Японы алдарт Оота эм Монголд орж ирсэнийг Таньд дуулгахад таатай байна.
Шарталтанд зориулсан ходоодны эм
Шартана гэдэг бие хордсон гэсэн дохио гэдгийг өмнө та уншсан шүү дээ. Тиймээс Та согтууруулах ундаа уухаасаа өмнө ходоодоо алкохолоос хамгаалах хоол хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, зориулалтын эмийг уух хэрэгтэй. Ялангуяа шарталтаас хамгаалсан эмийг согтууруулах ундаа уухын өмнө хэрэглэвэл цөс ялгаралтыг идэвхжүүлж, алкохолын задаргааг сайжруулдаг.
Шарталтанд зориулсан эм нь голдуу ходоодны эм байдаг бөгөөд согтууруулах ундаа уухаас өмнө уувал үр дүн үзүүлнэ. Энэхүү эм нь ходоодны салстын бүрхэвчийг хамгаалж шимэгдлийг удаашруулж өгдөг.
Оота Зарааг зайлуулна...
Та согтохгүйн тулд юу хийдэг вэ? гэсэн асуултанд хүмүүс ингэж хариулдаг.
- Түүхий гурил зуурч уудаг
- Их хэмжээгээр хоол иддэг
- Өөх тос хэрэглэдэг
Гэтэл эдгээр зүйлүүдийг биелүүлэхэд бэрхшээлтэй учраас хамгийн хялбар сонголт болох Оота танд байхад л хангалттай. Оота нь хэмнэлттэй бөгөөд эмэ бүгдийг орлуулна.
Оота нь зөвхөн шарталтаас сэргийлээд зогсохгүй хоол хэтрүүлж идсэнээс хоолны шингэц муудах, ходоод өвдөх, хоолонд дургүй болох, цээж хорсох зэрэг бүхий л ходоодтой холбоотой өвчлөлүүдийн үед хэрэглэдэг тул Та гэрийнхээ эмийн санд, гар дороо заавал авч тавиарай.
Таны биеийг хордолтоос найдвартай хамгаалах ургамлын гаралтай Японы Оота эмийг Пролианс ХХК-ийн Игүүшин эмийн сан болон бусад эмийн сангуудаас худалдан аваарай. Харилцах утас: 315723, 324658.

2 comments:

  1. Энэ дунд нэг үнэн зөвөлгөө байнаа Бигээ.

    "Шартахгүйн тулд яах ёстой вэ?
    Мэдээж архи согтууруулах ундаа уухгүй л байх хэрэгтэй!" хамгийн үнэн шүү. Тэгвэл араас нь үүсдэг 1000 түмэн асуудал босохгүй.

    ReplyDelete
  2. хэхэ. Уух нь тодорхой болохоор тэрнийг нь гүйлгээд цааш нь нухацтай уншлаа...

    ReplyDelete