









За нөхдөө шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Өнөөдөр өглөө гөдаа -20C' хүйтэн байсан. Тэхээр лав шөнө -20-иос доош хүйтэн хоносон байхаа. За тэгээд иймэрхүү хүйтэн өдрүүдэд гэртээ тухтай гэгч нь суугаад , ном зохиолоо уншингаа, жоохон юм бичээд бас хажуугаар нь жоохон халуун цай, адууны мах талхан дээр тавиад идэх ч мөн сайхан шүү. Би яагаад тоймыг -20 градуусаар эхлүүлсэн бэ гэхээр, манай зарим нөхөд,эргэлзэн байж, гэртээ харилгүй Татааруудтай үзэлцэхээр явсанд оршино. Тэгээд шөнө хүйтэнд эртхэн эсэн мэнд харьсан биздээ гэж асууж байгаам. Уг нь тэр сайхан спортын цагийн дараа шууд гэртээ харьж байвал зүгээрсэн дээ хаха. За тэгээд өчигдөр зааланд 20 хүн ирсэн. Эн бол дээд амжилт шахуу юм боллоо. Ойрдоо 15-аас хэтрэхгүй байсан чинь өчигдөр 20 хүн ирээд, нэг хожигдсон баг нилээд хугацаанд хүлээж байж тоглож байна лээ шүү. Туулайхүү зааланд ирээд, тэгээд баг нь өчигдөр хожигдсон бол Пиздаааааа гэж хашгирах байлаа. Тийм л удаан хүлээж байж арай чүү нэг гарч ирээд л хожигдож байлаа зарим нэг баг.За тэгээд ирдэггүй хүмүүсээс гэвэл Гүнбээ, Мөнхөө, Бээгий, Баяраа(би танихгүй юм байна лээ), Батжаа, Өлзий (Шарик) гэх мэт хүмүүс байлаа. Бусад нь бол ихэнхдээ тогтмол ирдэг хүмүүс байлаа.
За тэгээд 4 баг болж хуваагдсан. Сайхан тоглоцгоосон. Хамгийн том бакь нь Гүнбээ байлаа, Цогтоо Батбаяр мэтийн манай заалны аварга хүмүүс Гүнбээгийн дэргэд жижигхээн харагдана лээ, бүр өөрсдөө Гүнбээг тойрж гүйгээд л ойртож чадахгүй байснаа гайхан ярьцгааж байна лээ. Цогтоо чинь манай заалны усны үхэр, Батбаяр Панда, тэхээр Гүнбээ тэрнээс том амьтан болж таарлаа. За тэгээд түр араатны хаанаар ажиллаж байсан Анааш Тээлээ ирсэн, Молиго биш Очир бас ирсэн, өчигдөр ч Tower Season болсон шүү, баахан өндөр хүмүүс л байлаа. Тэхдээ Кобра бол Кобра л юм байна лээ. Нөгөө л самбараас бөмбөгөө авдагаараа аваад л, тэр өндөрүүд цаашаа л байлаа. Хүн болгон, күэ энэ Могой нээрээ хаа сайгүй үсэрч байх юм аа л гээд шагшаад байсан. Хамгийн их хожсон нь Болдоо Биби-гийн баг байлаа. Тэгээд тэр багаас MVP шалгарлаа. Өчигдөрийн MVP тоглогчоор Батбаяр шалгарч байна. Баяр хүргэе. Сайн тоглосон шүү. Өмнөх заалны MVP Гарьдаа бас сайн тоглосон шүү. Мөр нь гэмтэлтэй гэхэд тун дажгүй байсан шүү. Бас Мөнхөө сайн тоглосон. Бүх үзүүлэлтүүд бараг жигд байсан. Цогтоо бас дундын шидэлтүүд сайн байсан, өндөр проценттой шидэлттэй байсан шүү. За тэгээд мэдээж снайпер Обо сайн шидэж байсан шүү. Өчигдөрийн зоо паркад олон сайхан амьтад шинээр ирж нэр усаа бүртгүүлсэнд туйлын таатай байлаа, маш өрсөлдөөнтэй байлаа, хэрүүл тун бага байлаа, харин зарим сонин содон амьтад үзэгдээгүйгээс Шанаган хорхой гэх мэт амьтад байсангүй. 2 Батаа, Батик, Туулайхүү, Пумба, Монсов гэх мэт. За нэг иймэрхүү л байлаа даа найз нараа. Инээдтэй зүйлүүдээс гэвэл, Мөнхөө Бээгийгийн баг тоглож байлаа, манай багийн нэг нь шидээд гоол орсонгүй, самбараас ойсон бөмбөгийг Бээгий аваад, шууд хурдан довтолгоонд орсон байсан Мөнхөөд паас дамжууллаа, Мөнхөө гүйлтэн дундаа эргэж хараад, бөмбөгөө авах гэж байгаад, өөрийнхөө хөл мэхэнд орооцолдоод, онхолдож ойчсон шүү. Яг л нөгөө Гэрлээ шиг, ганцаараа довтолж яваад онхолдож ойчдог шиг юм болсон. За тэгээд элдэв бэртэлгүй сайхан тоглосон шүү.
Анхаа
энэ өөрсдийнхөө зурагтай тавьсан нь зүгээр юм байна. Хамгийн доод талд байгаа зураг бол "AIR SEK" эсвэл "SEK TIME" ч юм уу хэхэ. Тэрний дээр Еэе гүйгээд байна уу, марафанд алхаад байна уу, сагс тоглоод байна уу аан. За Меко ч яахав "сугаа суга, хаана ч хэлнэ" гэдэг зураг байна, цаана нь Гарьд "ямар хүмүүстэй нэг баг болчихов доо" гэсэн царайтай хэхэ.
ReplyDeleteИеэ бол спорт алхаагаар алхаж яваа юм шиг байгаам, өөрөө бол өөрийгөө гүйж байна л гэж бодож явсан байх, хажуугийн сандал дээр суусан Гарьд Меко эд нар хажуугаар нь жирэлзэж харагдаад л, мангар хурдан гүйж байна даа л гэж бодсон байхдаа өөрийгөө хехе
ReplyDeleteСээгий бол дээд өндөрөө авчихсан бүргэд шиг л харагдаж байгаа биз дээ ? Fly like an eagle гээд Seal-ын дуу байдагдаа, тэр л санаанд ороод байгаамдаа энэ зургийг хархаар хехе
ReplyDeleteBoldoo zugeer bainga hamraa uhchih ymaa... xa xa xa
ReplyDeleteHamraa uhah gaigui. Gar n zavtai Bol bainga boovoo uhah umduu tataj yavna shuu!!!
ReplyDeletewahaha...
ReplyDelete