Бидний үзэх дуртай, тоглох дуртай сагсан бөмбөгт ийм нэр томъёо байдаг юм байна. Гэхдээ энэ хэллэг ихэвчлэн NBA -д ингэж хэлэгддэг байх. Ерөнхийдөө хэл амаараа дайрдаг, бусдыг үгээрээ үхүүлдэг хүмүүсийг ингэж нэрлэдэг юм байна. Энэ жагсаалтыг одоо тоглож байгаа тоглогчдоос бол Кевин Гарнетт тэргүүлдэг гэнэ, сэтгэл хөдлөл ихтэй тоглолтын үед хожлын төлөө ямар ч авир гаргадаг, түүний төлөө бас ам нь сайн ажилдаг тоглогчид байна. Харин энэ талаар нэрээ гаргасан тамирчид гэвэл Sir Charles Barkley, Reggie Miller, Gary Payton, за тэгээд Larry Bird, Michael Jordan, Scottie Pippen, Dennis Rodman гээд хөвөрнө дөө. Энэ жагсаалтаас харахад нэгэн үеийн шилдэг тамирчид, хоорондоо эсвэл өөрсдөө бусдаас илүү гэдгээ батлах гэж ийм зан авир гаргадаг байсан байх. Харин бидний дунд яг ийм хүн бол ховор байна, аан хэрүүлийг бол хүн бүр хийж чадахаар байнаа хэхэхэ. Гэхдээ бас яг ч хоосонгүй, бидний хэдэн нэг үеийн заал авч тоглодог найзуудаас энэ тал руугаа арай дөхсөн хүн бол Цогт байна. Тоглолтын дундуур темп хийх гэж их үзнэ, заримд нь хүмүүс ордог л доо. Цаадах чинь орилно ш дээ, "чадахгүй юм байж та нар зүгээр ... " эсвэл "ийм юм мэдэхгүй байж сагсан бөмбөг тоглоноо... энийг хийж чадахгүй бол дахиж сагс гэж битгий ярь...", за тэгээд биеэ бас ашиглана, хэд хэд гэдэсдэнэ, бөгсдөнө, мөрлөнө, дараа нь "хаашаа юм, контактгүй тоглолт гэж юу байсан юм, хүүхнүүдтэй тоглоод байгаа юм уу... иймхэн юм авах гээд байгаа юм уу, ичээч ... торны цаанаас волейбол тоглож байгаа биш дээ" гээд л хөмсөг зангидаад духаараа хараад ярьж өгнө ш дээ. Гэхдээ энэ нь үр дүнгээ өгнөө, нөгөөдүүл нь уурлаад, нервээ бараад, зарим нь бүр гомдоод тэгээд л тоглолтын темп алдагдана. Гэхдээ үргэлж Цогтоо бусдыг биш, заримдаа өөрөө эндээ ороод л шатаад эхлэнэ хахаха. Манай Батаа гэх мэт хэсэг бүлэг хүмүүс Цогтоос илүү биеэ ашиглана, ашиглана гэхээсээ илүү бусдадаа хайр гамгүй тоглоно л доо. Очиж мөргөнө, шууд гар цохино, зуурна, зүүгдэнэ, биеэрээ дарж унана, тохойдно, ивнэ, эсвэл бүр өвдгөө тавьж оролт хийнэ, тэр үед нь бас хэлнэ ш дээ "хаашаа юм бөх барилдаад байгаа юм уу" гээд л хахаха. Ингэж тоглодог хүмүүс өөрсдийг мэдэж байгаа байлгүй дээ, энийгээ гэхдээ анхаарсан нь дээр л дээ/би дандаа гэж хэлээгүй шүү, заримдаа санаатай хийдэг зүйлийг нь хэлж байна, үүнд би өөрөө ч хамаарна/. Дээрээс нь Цогтоогийн хамгаалалтын сайн сайн аргууд байна л даа "наадхынхаа баруун талд гараад зогсчих, зүүн талдаа ямар залж чадах биш" гээд л. Дагаад гүйгээд байхгүй ч гэсэн амаараа бас хамгаалнаа хамгаална. Тэгэнгүүт жоохон дургүй хүрээд, зүүн талдаа залах гээд алдаж байх жишээтэй. Гэхдээ энийг нь би муу гэж хэлэхгүй, хүн хүн өөрийнхөө арга барилаар л тоглоно, харин миний арга барил гээд бусдыгаа гэмтээх ямар нэгэн зүйл хийж болохгүй. Бид нар одоо хөнгөн шингэн, жоохон хүүхдүүд биш, нэг гэмтэл авбал хичнээн ч удаж байж эдгэх юм бүү мэд. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Жавхаа байна, уг нь хөнгөн хүн мөртлөө үсрээд буухдаа эвгүй гишгээд шагай цуурсан байна. Бидний нас, бие хаа одоо бол ургаж төлжих биш, хөгширч хатаж муудах талдаа орсон байгаа учраас энэ биеэ, бусдыгаа хайрлаж хүндэтгэлтэй байх хэрэгтэй болж. Эцэст нь хэлэхэд "ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО" гэдэг юутай үнэн үг вэ. Уул руу алхахад ч бас бие, сэтгэлд хичнээн сайхан мэдрэмж төрдөг гээч. Та нар итгэхгүй бол маргааш хамт алхаад үз л дээ, таалагдахгүй бол больчихож бас болдог ш дээ хө.
No comments:
Post a Comment