Tuesday, October 26, 2010

МАРГААШ NBA ШИНЭ УЛИРАЛ ЭХЛЭНЭ


Энэ зун олон том тоглогчид буурь сэлгэж зарим баг хүчирхэгжиж зарим нь элит багаас адагт шидэгдэж олон асуулт олон шинэ амжилт хүлээсэн улирал маргааш эхлэх гэж байна.

Энэ улирлын гол баатрууд
ЗҮҮН БҮС
Элитийн батлион
шинэ бүрэлдсэн их гурвал агуу Жордан тэргүүтэй Бухнуудын 72 хожсон амжилтыг эвдэх үү? Тэд аврага болох уу?

Хуучин их гурвал шинийгээ бүсийн аврагын төлөө зогсоож чадна тэдний ар тал илүү гэсэн хүмүүс ч байна. Яагаад гэвэл тэднийд Кобигоос дутахгүй гэсэндээ 5 дахь бөгжөө зүүхээр ирсэн аврага SHAQ бас нэг O'Neal болох Jermine, тохолтын дархан аврага бичигхэн Nate Robinson шинээр ирж хүч, туршлага 2-оо нэмэрлэж байгаа.

Супер ман, нисдэг канад тэргүүтэй шидтэнгүүд Миами-ийн сул 2 байрлал болох ТӨВ, ХОЛБОГЧ дээр хамаагүй илүү. Энэ байдлаа ПО-д зөв ашиглаж Миамиг зогсоох уу?

Дээрх 3-н багаас л зүүн бүсийн аврага төрөх болов уу?

Х ФАКТОР багууд
Багагүй хүч нэмсэн бухнууд хэр хол явах бол. BOOZER-ийн гар хэзээ эдгэрч драфтын №1 холбогчтойгоо хэрхэн гар нийлэх бол??? Бүсийнхээ финалд хүрэх үү?

Felton Steve Nash шиг тоглож чадвал Amare галзуурч хойд хөршийн төв Mozgov NBA-д хурдан идээшинэ гэсэн үг. Ирэх жил Chris Paul, Carmelo Anthony 2-г авч ирнэ гээд байгаа. Тэр хэмжээний мөнгө одоо ч тэдэнд байгаа.

Хомоол хамагсад

LeBron тэдэнд боломж өгдөггүй байсан бол одоо л өөрсдийгөө харуулах цаг нь болсон.
Орос тэрбумтанд одоогоор энэ 3-л байна. Бас мөнгө байна.
Торонто Детройт 2 эд нар дээр нэмэгдэх байх шүү

БАРУУН БҮС
ЭЛИТ БАТЛИОН
 2 дахь 3PEAT-ээ хийвэл Kobe агуу MJ-с илүү юу? Эсвэл SHAQ, HORRY, GASOL, ODOM, ARTEST-гүй бол тэр зүгээр л авяаслаг тоглогч уу? Phil Jackson-д ойртох дасгалжуулагчийг бид лав амьддаа харахгүй байх. Эсвэл зүүн бүсийхэн, залуу KD ганцаараа энэ жил тэднийг зогсоох уу?
Дэлхийн аврагын шилдэг залуус NBA-д амжилтаа дээшлүүлбэл бүсийн аврага болно. Ноднин жил ч нилээн дөхсөн дөө.
би хувьдаа энэ багийг аз дандаа тойрч явдаг гэж боддог. Агуу Jordan зодог тайлсны дараа Pippen тэргүүтэй тэр үеийн баахан ТОМчуудыг цуглуулаад бүтээгүй. Дараа нь Durant-г алгасаад Oden-г авсан нь эхний улирал нэг ч тоглоогүй гэмтлийн машин болсон. Испани холбогч нь идээшихгүй нутаг буцна гээд л. Aldrige, Roy дээр Оден ирчихвэл Thunder байтугайг аваад явчихна шүү

Сондгой жил ч сайн үзнэ дээ дээрээс нь сайн хамгаалалт бол довтолгоог бодвол хөгширсөн ч байж болдог зүйл. Duncan нэг бөгж аваад зодог тайлах тухай бодож магадгүй л юм.
Хэнийг ч хожиж хэнд ч хожигдож мэдэх нөхдүүд Erick Dampier, Najera, Matt Carroll гээд хэрэггүй нөхдүүдээ туршлагатай Tyson Chandler, залуу Alexis гээд 2 төвөөр солиод авсан.

Х ФАКТОР

Derron AK47 нар ачаалал ихтэй тоглох байх. Гэхдээ дасгалжуулагчийн арга барил нь од тоглогч дээр тулгуурлах биш багийн тоглогчоо од болгоход оршдог юм шигээ. Дээгүүр үзэх байх
Уг нь элит баг гэхдээ амжилт нь буурч яваа дээрээс нь гол тоглогч нь явна гээд багийн уур амьсгалаа самраад хаясан. Тиймээ Х ФАКТОР алах аврах нь мэдэгдэхгүй л байна

Энэ зураг дээрх шиг бүрхэг ирээдүй хүлээж байна даа. Майга Brooks, долир Scola, гозон Yao, салан Ariza, далий шидэгч Martin гэсэн гарааны 5-тай хол явах болтугай


PS: Гарьдаа PHX-г багтаавал энд л оруулах юм шиг байна. Сэгсгэр ах нилээн дамжуулалт өгөх л байх Richardson Hill гээд л эднийх дуусаад байна даа. Гэхдээ энэ улирал сэргээн босголтын ажил хийгээд л таарах байх даа

ХОМООЛ ХАМАХ

Энэ хэд дээр Миами-д гологдоод 2-р бүсийн драфтын эрхээр солигдсон Beasley (уг нь ДРАФТ-н №2 залуу бүх оддын тоглолтын хамгийн их оноо авсан хүн юм байгаа) ирнэ тэгээд ч хол явахгүй ээ.


LAL-г буулгах шахаж байсан зурган дээрх шиг баг биш түүх л үлджээ.

Барууны өөр нэг сул баг нь Warriors л байх бусад багууд нь ПО-с хасагдах эсэх нь сүүлийн хэдэн тоглолт шийдэгддэг гэхэд хэлсдэхгүй.

Энэ нь зөвхөн миний бодол шүү. Би хувь хүнийхээ хувьд энэ жил 2005 оноос хойш дэмжсэн Миамигаа дэмжинэ. Тэд бүүр ч хүчтэй болсон байгаа. ЛАЛ 3 дарааллан аврага битгий аваасай л гэж бодож байна. Гэхдээ тэд хамгийн ойрхон байна л даа. Зүүний финалд Бостон Миамиг хусаад ЛАЛ-д хусуулж магад. Харин Миами Бостонг хусвал ЛАЛ-тэй сайн тоглоод түрүүлж магад. Энэ 3-ын хооронд л аврага цол яригдана даа. Та бүхэн хэнийг дэмжиж ямар амжилт үзүүлнэ гэж бодож байгаагаа бичээрэй.

3 comments:

  1. Эхний тоглолт MIA @ BOS маргааш өглөө 7.30-с CCTV5-р гарна шүү. Магад энэ 2 зүүн бүсийн финалд үлдэх байх.

    ReplyDelete
  2. Go go Lakers!!! Bostonii amjiltiig evdenee

    ReplyDelete
  3. Маргааш тоглолт эхлүүлээд л, ажил дээр ирж дуусгах юм байна даа, эсвэл чөлөө авах ч юм уу. Ариза багаа сольсон шүү, Хорнетсд очсон миний бодлоор Х фактор дотор орох баг шиг л санагдаад байна даа. За тэгээд ч бол Миамиг л харна даа. Энэ жил 72 хожил, аварга гэж бодолгүй, нэг баг болохоо л бодох хэрэгтэй. Улирал дуусахад угаасаа ямар байх нь мэдэгдэнэ дээ.

    ReplyDelete