Манай орон гадаадын хөрөнгө оруулагчдын арааны шүлсийг асгаруулж байгаа
энэ үед гаднаас ирэх аялагчдын тоо өмнөх жилүүдэд гарч байгаагүйгээр өссөн болохыг Гаалийн ерөнхий газар, Хилийн цэргийн удирдах газар, Статистикийн төв газар гэх мэт албаны эх сурвалжууд нотлоод байна. Үүнийг дагасан татваргүй дэлгүүрийн сүлжээ ч олноороо нээгдэж байна. Манайхны нэг нотолсноор ажлынх нь хажуугийн хаалганд
ийм дэлгүүр нээгдэж гэнээ. Гэхдээ хэт олон дэлгүүр нээгдснээс болж борлуулалт муудах үзэгдэл бий болоод байна.
Урьд жилүүдэд ийм их экспорт хийгдэж ногоон мөнгө арвин хэмжээгээр орж ирж байгаагүй болхоор манай МОНГОЛ БАНКныхан ч сандралд орж төгрөгтэй харьцах ханшийг тогтвортой байлгахын тулд юу хийхээ сайн шийдэж чадахгүй байна.
Уг нь МОНГОЛ БАНКныханд нэг найз нь тэр валютын Монголдоо шингээх арга зааж өгөөд л байх юм.
Хөөрхий тэр дэлгүүр
ийм цагт хаана гэсэн дээ. Манай банкны систем шийдвэр гаргаж чадахгүй ийм байдлаар удвал ТАВАН ТОЛГОЙ байтугай МЯНГАН ТОЛГОЙ байсан ч ард түмэн бидний амьдрал дээшлэхгүй нь бололтой.


энэ Монгол Банкны гадаад валютын бодлого бас зөв явагдмаар юм. Бид ч бас тэр бодлого зөв зүйтэй яваасай гэж хичнээн хүсэж байгааг ойлгож мэдэрмээр байна шд ээ.
ReplyDelete