Thursday, September 2, 2010

Цогтын хадны бичиг (Алтернатив)


Цогт тайжийн бичсэн хадны бичээс хийгээд
Цадиггүй Сүлдийн гуйвуулсан гуйвуулга хоёрын
Адилтгаж зүйрлэсэн нь ангид боловч
Анхааруулж бичсэн нь агаар нэгэн буй


Сүлдийн мэссэнжэрийн бичиг
Мэнд мэдэлцэн гар барих залуус хийгээд
Мэссэнжэрт тааралдах найзуудын хооронд
Харах, хүртэхүйн ялгаа буй боловч
Харилцан ойлголцохын агаар нэгэн буй.

Анд нөхдөөс нуугдсан инвизибл,
Аль эсвэл хариугүй таг бологчдын,
Ахуй төрх ангид боловч,
Ач холбогдол нь агаар нэгэн буй.
Төрийн том түшмэл хийгээд
Төрсөн нь л үнэн амьтан хоёрын
Итгэж ярилцах нь өөр боловч
Интернет ашиглах эрх нь агаар нэгэн буй.
Спам тарааж сурталчилгаа хийгч хийгээд
Реклам үзэж мөнгө хайгч хоёрын
Ашиглах хуудаснууд нь өөр боловч
Ашиг олох шунал нь агаар нэгэн буй.
Хол ойрд хакер хийгч хүн хийгээд
Хавь ойроос хулгай хийгч хоёрын
Явдал суудал ангид боловч
Ялт үйл хийх сэтгэл нь агаар нэгэн буй.
Одоо энд үгүй Анд нөхөд минь хийгээд
Орчлонгоор тэнэгч интернетчин бид хоёр
Орших байрлал ангид боловч
Ойлголцож бичих суваг минь нэгэн буй.
Өнөөдөртөө эс уулзалдваас
Өнө хойчид таарах бүртээ
Чухам найздаа үнэнч мэт
Чадах ядахаараа туслалцах болтугай.

1 comment: