Wednesday, September 1, 2010

Зүгээр л бодлоо...



За найзуудад бүгдээрэнд нь эрдмийн баярын мэнд!!!


Өнөө өглөө iPhone-ийн талаар аятайхан Монгол Блог оллоо http://tsendl.com/ ер нь ухвал бас л их хэрэгтэй зүйлсүүд байх шиг байна. i Phone ашиглах дуртай ашиглах гэж байгаа хүмүүст хэрэг болох болов уу гэж бодлоо. Тэгээд ер нь би яагаад энэ хазсан алимны зурагт ийм дуртай болсноо бодлоо л доо.

Анх Apple-тай танилцсан түүх маань гэвэл аав 1994 онд байхаа АНУ-с Macintosh гэдэг уян диск уншдаг компютер авч ирээд гэхдээ тэр нь манайд байдаг байсан PC-нүүдээс нэг л өөр та бидний мэдэх WORD EXCEL ч байхгүй өөрийн программтай, монгол үсгийн байрууд нь өөр монгол фонт олддоггүй гээд л зовлон их байдаг байлаа. 2006 онд iPod гэдэг зүйлийг авч байжээ. Тухайн үедээ нэрэнд нь болоод авчихсан хэрэг. Гэхдээ л бас стандарт бус юм шиг санагдсан MP3-г шууд хуулаад сонсох биш хувиргана. Тэгээд тэнд байгаа дуугаа буцааж өөр компютерт хуулж болохгүй. Гэхдээ энэ бол Стив Жобс гэдэг тэр агуу хүний дэлхийн зах зээлийг орвонгоор нь эргүүлсэн бүтээгдэхүүн болно гэдгийг хараахан ухаараагүй байж.

Steve JOBS (нэрэндээ таарсан ажилсаг хүн байх) түүний сэтгэхүй бусдаас гаж хүний сэтгээгүй сэтгэж явдгаас нь харж болох байх. Бидний сайн мэдэх Pepsi-г удирдаж байсан John Scully-г Чи үлдсэн амьдралаа чихэртэй ус зарж өнгөрөөх үү? Эсвэл надтай нийлж дэлхийг өөрчлах үү гэж хэлж байсныг бодоход овоо муу гар байсныг илтгэнэ. Гэхдээ John Scully ирснээр түүний Apple-д байх хугацаа дуусчээ. Түүний NeXT компютер Pixar animation гээд л амжилттай бизнесийг цэцэглүүлж чадсан. Pixar гэхэд хүүхэлдэйн киноны ертөнцийг бас л донсолгоод орвонгоор нь эргүүлээд хаясан. Дахиад л их хувьцаа эзэмшигч Walt Disney түүнийг ажлаас чөлөөлж. Гэхдээ энэ нь түүний мөрөөдөл биелэхэд их тус болсон гэж хувьдаа ойлгодог. Өөрийн үүсгэн байгуулсан компанийг дахин удирдаж урьд нь хэлж байсан шигээ дэлхийг ёстой эргүүлж байна даа. Нөгөө дээр өгүүлсэн iPod (Nano, shuffle, touch), Mac, MacBook, iPhone-ийн хувилбарууд iPad. Үүнээс дээр өгүүлсэн  iPhone-г жаахан дэлгэрүүлбэл. Миний бодлоор бусад смарт утаснууд дэлгэц дотроо дэлхийг багтаах гэж үзэж байхад мань хүн дэлхийгээс харах гэж хүссэн хэсэгтээ л apple-ийн дэлгэцийг тогтоо гэж бодсон байх. Түүнээс хойш хичнээн ч газар эдгээрийг хуулав даа. Ер нь бол төхөөрөмжийг (device content user 3-ийн цогц) сонгодог утгаар хэрэгжүүлж чадсан. Миний хувьд мэдээлэл авахад бол iPhone хангалттай, ганц нэг зүйл хийхэд дутмаг юм шиг мөртлөө Facebook blog, mail, game, news info хамгийн гол full browsing энэ л намайг нөгөө хязгааргүй дэлхийтэй холбоод байгаа юм даа. Apple-ийн амжилтын бас нэг түлхүүр нь өөрийн хэдэн application байгаа. Түүн дээр дэлхийн аль ч өнцөгийн хүн хүссэн сэдвээрээ өөрийн application зохиож түүнийгээ үнэгүй байршуулж бусадтайгаа хуваалцаж эсвэл үнэлээд эргээд нөгөө iPhone хэрэглэгчиддээ зарж борлуулж болно. Тиймээс ч араас нь хийгдсэн олон утас цөөхөн application-с болоод тэдний амжилтанд дөхөж очихгүй байна. Тэр яаж бусдыг дагуулдаг тухайгаа ингэж хэлсэн байдаг

There's an old Wayne Gretzky quote that I love. 'I skate to where the puck is going to be, not where it has been.' And we've always tried to do that at Apple. Since the very very beginning. And we always will.
—Steve Jobs

Puck гэж нөгөө шайбыг хэлээд байгаа шүү. Найзуудаа тэгхээр бид нар өөр өөрийн ажил амьдралдаа шайб байсан газарт сэтгэх биш шайбын очих газарт сэтгэх хэрэгтэй болоод байна. Тэгвэл Apple шиг ажиллах байх. Харин Apple-ийн урьд гарахын тулд хэрхэн сэтгэх вэ??? Магадгүй бидний дундаас хэн нэг нь тэгэж сэтгээд өөрийн алдарт үгээ хэлснийг нь хойч үеийн хэн нэгэн над шиг ингээд бичиж байгаасай.

3 comments:

  1. Manii tuuh bol bas neg tiimerhuu doo... Anh nom kinonoos l Macintosh-iig meddeg baij. Daraa ni Od zahirliinhaa iPod-iig haraad shullsee goijuulj, ahiinhaa iPodiig guij blaa. Mun udalgui uuriin anhnii iPhone gedeg zuiliig avsan bolgoo (belgiin zamaar, hahaha) 2006 on um uu daa... Tun udalgui 2009 ond uuriin anhnii (ajliinh l daa) MacBook gedeg zuiliig hudaldan avch APPLEiin ulaan fan bolov oo... Odoo harin iPad + iPhone 4G avah muruudul bolj bna daa. Belgiin zamaar bas bolno shuu naiz naraa...

    ReplyDelete
  2. Баяр хүргэе! Бэлгийн замаар авсан уу?

    Батжаа Блог дээр ахиухан бичлэг оруулаачээ.

    ReplyDelete