Wednesday, August 18, 2010

Найзуудад BLOGGER ашиглах тухай

 
За найзуудаа, эхний байдлаар блогийн загварыг нэг өөрчиллөө. Ингэхээр та бүхэнд хэд хэдэн зөвлөгөө оруулахаар шийдлээ. Юуны түрүүнд надад байсан аль болох олуула авахуулсан зургийг байрлууллаа..


1. Хамгийн түрүүнд шинэ бичлэгийн талаар мэдээллийг өөрийн электрон шууданд хүлээн авах

Үүний тулд өөрийн эл. шуудангийн программ хангамжийнхаа RSS Feed хэсэг дээр http://miniihedennaizuud.blogspot.com/feeds/posts/default хаягийг оруулна уу. Энэ тохиолдолд таны эл.шуудангаар шинэ бичлэгийн талаар мэдээлэл ирнэ.

2. Шинэ бичлэг дээр өгсөн сэтгэгдлүүдийг цаг даруйд нь унших
Дээрхий мөн адилаар. Гэхдээ оруулах хаяг нь http://miniihedennaizuud.blogspot.com/feeds/comments/default байна.

3. Шинэ бичлэг нэмэх
Нэн түрүүнд та AUTHOR байх ёстой. Болсны дараагаар та шинэ бичлэг хийхийн тулд нэвтрэн орох ёстой. Баруун дээд буланд NEW POST гэсэн товчлуур дээр дараад бичлэгээ оруулна.

4. Уншихад хялбаршуулах
Бичлэгийг унших, хайхад хялбар болгохын тулд шинэ бичлэгийн цонхны баруун доор байрлах Labels хэсэгт сэдвийн хүрээгээ бичнэ... Жишээ нь чиний бичлэг аялалтай холбоотой бол:  Аялал, Зугаалга, Уулт, Бааз гэдэг ч юм уу олон төрлийн хамаарах сэдвийг өгч болно...

Дараа дараа хэрхэн зураг оруулах, бичлэг оруулах талаар бичнээ. Ажлаа хийхгүй бол блог гээд алга болох шинжтэй






4 comments: