Friday, August 20, 2010

Д. Цоодол ах нэг шүлэг илгээжээ


Их аятайхан шүлэг байна жижиг өөрчлөлт хийгээд та бүхэндээ хүргэж байна.
Миний муусайн найз нар




Толгойтой болгон мөнгөнд vхэж                                 
Лицензтэй нэг нь
Уурхай зvvдлэх орчлонд
Сагсаар өвчилж
Караокенд уярч
Шvдэнз шиг асч
Зул шиг унтарч явдаг аа
Миний муусайн найз нар


Цаг алдаж Рояал Флааш-т зүтгэж
Цаадах нь ирэхгүй бол ПОКЕР ч болсон хийж
Цагийн лантуун дор
Цавтаж явсан ч
Царцанги амьдралын гавал дээр
Цахиур болон хагарч
Цалгисан хувь заяа
Миний муусайн найз нар!

Тоонотой гэр нь тэнд
Ундуй сундуй хэвтлээ чиг
Тоотой насаа олны төлөө
Задгай мөнгө шиг vрж

Сек, Анхаагийн байлдсан
Доотагийн талбараас
Эвтэй 4 амьтаны  (Батик, Обоо, Экүү, Соо)
Жимс түүсэн модноос
Бобо тул тэвэрсэн
Хонин нугын бэлчирээс
Хоёр могойн хагласан (Хуягаа, Гэрлээ)
Бурхан халдуны замаас
Тэнгис, Барзоогийн амьдрах
Харь газрын хүмүүсээс
Эеэгийн гар шиг урт
Аяны харгуй замаас
Өндрөөрөө Тэлмэн л дөхөх
Олон уулсын оргилоос
Батаагийн парик шиг гялалзсан
Шилэн барилгын хананаас
Багш, Жүпигийн хашхирсан
Аяны майхны берантаас
Бүжин туулайн хярсан (Экү)
Жижигхэн бутны нөмрөөс
Баадай гуляш хийсэн
Хорхогны хар бидоноос
Үлгэрээс авч, хаягдсан (Хар ах, Гүен)
Хоёр хөгшиний ярианаас
Шрек, Мото-н амилсан (ББ, Цогтоо)
Хүүхэлдэйн киноны ертөнцөөс
Явдаг караокен мэддэг (Бигээ)
Монгол дуунуудын утгаас
Лавиагийн олон хийсэн
Мистер пиццаны амтнаас
Анхаагийн хальсанд буулгасан
Фото зургийн өнгөнөөс
Гоолдоор дэлийг нь угаадаг
Төөкийн морьдын тоосноос
Холловмээн шиг үзэгдэх (Хунан)
Өмнийн говийн зэрэглээнээс
Жавхаа шиг шулганасан
Өвөр Монголын ТВ-с
Косметик хагалгаанд үрэгдсэн
Цоомоогийн мэнгэнээс
Баанжийг олж авдаг
Фейсийн бүжгийн талбайгаас
Манжин блогоо хөтлөсөн (Батжаа)
Интернэтийн ертөнцөөс
Бээгий, Мөнхөөгийн тоглосон
Сагсан бөмбөгийн талбараас
Нанчидаа  10-ынхан захиалсан (Гарьдаа, Меко)
Дарсны ширээний дэргэдээс

Найз нар минь vгээ хэлж
Нар хvн хоёрыг өмөөрч
Бөмбөг, хөзөр хоёрыг
00-ийн цаас шиг базаж хаядаг аа
Гагцхvv
Миний муусайн найз нар л
Эгч хүүгийн хамаг тооцоог
Ганцхан биедээ авч
төлөх болно
Санстрийтэд тог тасарлаа гэж бүү ай
Судсандаа нартай юм чинь дээ бид
Гэрэлтсээр л дуулна!
Будда, Христос, Аллах
Бууж ирээд та нартай уулзталаа хол оо
Бурхнаас дор гэж биднийг битгий гол оо!
Будаг, Vнэн хоёрыг ялгуулъя гэвэл
Бусад нь нэмэргvй ээ
Наад хэдэн «салбагар»-ыгаа хайрла!
Миний муусайн найз нарыг хайрла!


3 comments:

  1. Uu laitai laitai ene jaaliin beleg aviyas uneer khetiidsen buyu enekhen biendee!!!!!!!!!!!!!!!!!!!

    ReplyDelete
  2. kkk, bugdiinh ni neriig oruulsan uu, ugui bol emzegleed buun yum bolno doo.

    ReplyDelete